Loading...
Цус зогсоох Гүргэм-8 Монгол эмээр цус нэвчрэх өвчнийг эмчилсэн дүн
Зохиогч
Гуо Чин
Б.Халиун
Чин Сарнай
Д.Цэнд-Аюуш
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
201
End Page
206
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол анагаах ухааны үүднээс цус нэвчрэх өвчин нь цус Дархлааны шарын халуун судалд бууснаас судлын ам алдран арьс хөрсжиж, биеийн чанартай эл хэсгээс цус нэвчрэх шинж тэмдгээр илэрдэг өвчнийг хэлдэг. Энэхүү цусны ийлдэс өвчнийг орчин үеийн анагаах ухааны дархлааны чанартай цусны ийлдэс багасах өвчин багасах өвчинтэй дүйцүүлэн авч үзсэн. Тус өвчнийг 2 анагаах ухааны Уламжлалт эм аргуудаар эмнэн засах болон хүндрэл, дахилтаас урьдчилан сэргийлэх Дархлааны эс нь эрүүл мэндийн салбарын өмнө тулгарч байгаа асуудал юм. Үүнтэй С^4/С^8 холбоотойгоор бид цус нэвчрэх өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг Монгол эм болох “Цус зогсоох Гүргэм-8” эмийн үйлдлийн механизмыг тодруулан, нотолгоожуулах зорилгоор тус сэдвийг сонгон судаллаа. Зорилго: Цус зогсоох Гүргэм-8 найрлагын цус зогсоох эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны арга, санамсаргүй хуваарилалттай, хяналтат (идэвхтэй), нууцлалгүй, нэг төвд хийгдэх эмнэл зүйн туршилт судалгаа (КапИот^геИ, сойгоИей (асШе), ореп 1аЪе1, §шд1е сеШегей сИтса1 1па1)-ны загвараар хийж гүйцэтгэв. Судалгааг 2 үе шатаар явуулсан бөгөөд эхлээд Цус зогсоох гүргэм-8 эмийн хурц хорон чанарын судалгааг ОЕС^-ийн удирдамж 423-ийн дагуу явуулан, ОН8 ангиллын дагуу үнэлсэн. Мөн Вистар үүлдрийн харханд (п=20) Цус зогсоох гүргэм-8 эмийг 500 мг/кг, 100 мг/кг, 150 мг/ кг тунгаар 60 хоногийн турш өдөр бүр амаар уулгаж биеийн ерөнхий төлөв байдал, жин, арьс салстын байдал зэргийг хяналтын бүлэгтэй харьцуулан судалсан. Дараа нь эмнэлзүйн судалгаа явуулсан бөгөөд нийт 74 үйлчлүүлэгчийг хамруулж, санамсаргүй түүврийн аргаар 2 бүлэг болгон хуваан, эмчилгээний бүлэгт Цус зогсоох гүргэм-8 эмийг 3 гр тунгаар өдөр бүр уулгаж, харьцуулах бүлэгт 8Иеп§ Хие Х1ао Вап Лао № п д капсул эмийг 4 ширхгээр өдөрт 3 удаа уулган, үр дүнг лабораторийн шинжилгээний аргуудаар тогтоосон. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн дагуу явуулсан. (2024.01.19 №2024/3-01) Үр дүн: Хурц хорон чанарын судалгаагаар Цус зогсоох гүргэм-8 эм нь хорон чанар багатай байв. Мөн архаг хорон чанарын судалгаанд хоёр бүлгийн хооронд төдийлөн ялгаа илрээгүй бөгөөд туршилтын явцад үхэл хоргодол ажиглагдаагүй. Эмнэлзүйн судалгааны үр дүнд Цус зогсоох гүргэм-8 эмийн бүлэг болон харьцуулах бүлгийн цусан дахь гемоглобин (х2=73.923, Р<0.001), тромбоцит (х2=62.465, Р<0.001), эритроцит (х2=77.113, Р<0.001) болон лейкоцит (х2=14.771, Р<0.001) эсийн хэмжээг харьцуулан судлахад ач холбогдол бүхий ялгаатай байв. Мөн тромбоцит (х2=138.3, Р<0.001), эритроцит (х2=85.405, Р<0.001) болон лейкоцит (х2=10.961, Р=0.027) эсийн хэмжээ нь эмчилгээний хугацаа болон бүлэг хооронд шууд хамааралтай болох нь судалгаагаар тогтоогдов. Харин дархлааны эсэд үзүүлэх нөлөөг тогтооход эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах лимфоцит эсийн агууламжид ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (С^4+: 1=0.233, Р=0.817; С^8+: !=-0.264, Р=0.793; С ^4/ С^8:2=-0.119, Р=0.905). Гэвч Цус зогсоох гүргэм-8 эмийн бүлэг болон харьцуулах бүлэг тус бүрд С^4/С^8-ийн харьцаа статистик ач холбогдол бүхий нэмэгдсэн байв (Р<0.001, Р=0.001). Дүгнэлт: Дархлааны чанартай цусны ийлдэс багасах өвчний үед Цус зогсоох гүргэм-8 эм нь цусан дахь гемоглобины хэмжээг бууруулж, тромбоцит эсийн хэмжээг нэмэгдүүлэн, С^4+, С^8+ Т эсийн хэмжээг бууруулах, С^4/С^8-ийн харьцааг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/77
Эшлэл
Гуо Чин, Б.Халиун, Чин Сарнай, Д.Цэнд-Аюуш. Цус зогсоох Гүргэм-8 Монгол эмээр цус нэвчрэх өвчнийг эмчилсэн дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):201-206.
