Loading...
Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр хөтлөлтийг үнэлсэн үр дүн (Булган аймгийн жишээ дээр)
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
232
End Page
238
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Манай орны эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал татаж Хүүхдийн жин байгаа асуудалд хүүхдийн хөгжил, амьдралын хэвшлээс үүдэлтэй Өндөр халдварт бус өвчлөлийн урьдчилан сэргийлэлт орж байгаа бөгөөд Эх хүүхдийн эдгээрт чиглэсэн олон нийтийг хамарсан эрүүл мэндийн бодлого нэн дэвтрийн шаардлагатай болж,эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг хөтлөх хэрэгцээ шийдвэр гарсан. Өндөр хөгжилтэй орнуудад эх хүүхдийн эрүүл мэндийн асуудалд жирэмсний үе, хүүхэд төрсний дараах үеийн эрүүл мэнд, өвчлөлийн тархалтыг өргөн хүрээг хамарсан дагах судалгаагаар хянадаг ба энэ аргачлал нь олон талын мэдээлэл, мэдлэгийг олж авахад чиглэгдсэн байдаг гэж цөөнгүй судлаачид тэмдэглэсэн байна. Манай орны хөдөө орон нутагт хүүхэд төрсний дараа, эх хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хийгдсэн судалгааны ажил хомс төдийгүй эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийг анх удаа хөтөлж эхэлсэн Булган аймгийн 2010 онд төрсөн хүүхдийн эрүүл мэндийн асуудалд ямар хүчин зүйлс нөлөөлж буйг тогтоох, мөн тухайн насныхны эрүүл мэндийг сайжруулахад эрүүл мэндийн салбарын аль түвшинд анхаарлаа хандуулах хэрэгтэйг судлах шаардлагатай зэрэг нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болсон. Зорилго: Эх хүүхдийн дэвтрийн хөтлөлтийг үнэлж, хэрэгцээг тодорхойлон үр дүнг олон нийтэд сурталчлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны когорт загвараар 2010 онд төрсөн зорилтот бүлгийн хүүхдээс болон тэдгээрийн эхээс мэдээлэл цуглуулж, үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг хийхдээ Стата-17.0 программыг ашиглав. 2013 оны суурь судалгаагаанд Булган аймгийн 17 сумын эрүүл мэндийн байгууллагад төрсөн 1015 эх, хүүхдийг хамруулав. Үр дүн: Судалгаанд оролцсон эхчүүдийн 70.54% нь 20-34 насны, 29.26% нь 35-аас дээш насныхан байсан ба тэдгээрийн 1.51% нь ямар нэгэн боловсролгүй, 39.06% нь бүрэн дунд боловсролтой, харин 49.1% нь суурин оршин суугч, 45.38 % нь нүүдлийн буюу багийн иргэд, 92.08% нь гэрлэсэн, 39.88% нь 5-аас дээш ам бүлтэй өрх байв. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 52.12% нь эрэгтэй хүүхэд байсан ба төрөх үеийн дундаж жин 3389.8 грамм, 9.86% нь том тээлттэй буюу ургийн жин ихтэй, 4.14% нь бага тээлттэй буюу бага жинтэй нярай тус тус байв. Мөн энэхүү судалгаагаар эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн ашиглалтын байдлыг дэвтрийг тараах үедээ хангалттай сайн тайлбарласан болон эхийн боловсролын түвшин өндөр байх тусам дэвтэртээ бичилт тэмдэглэл хийх, ашиглахад түлхэц болдог нь тус тус тогтоогдов. Судалгаанд хамрагдсан 3 настай хүүхдийн дунд түлэгдэлт 173, осол гэмтэл 42, амьтанд мөргүүлэх 22, хазуулах 19 тохиолдол бүртгэгдсэн нь судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан болж байлаа. Судалагаанд оролцогчдын 17.83% нь эх хүүхдийн дэвтэргүй, 81.77% эмнэлэгт хандахдаа дэвтрээ авч явдаг, эх хүүхдийн дэвтрийг анх нээхэд 68.47% нь эмч тайлбар өгсөн, 71.72% нь эх хүүхдийн дэвтэр хэрэгцээтэй гэж хариулсан байна. Эх хүүхдийн дэвтрийг анх удаа хөтөлж эхэлсэн эхчүүдийн хувьд 71.72 % нь чухал, маш чухал гэж хариулсан нь эхчүүд хүүхдийн өсөлт хөгжилтийг хянах маш чухал гэдгийг ойлгосон нь судалгааны үр дүнгээр тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан 3 хүртэлх насны хүүхдийн дунд түлэгдэх, унаж бэртэх, мал амьтанд хазуулж мөргүүлэх тохиолдол зэрэг нь осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан болж байна. 3 хүртэлх насны хүүхдийн дунд амьсгалын зам болон суулгалт өвчин өндөр байна. Судалгаанд оролцогчдын 71.72% нь эх хүүхдийн дэвтрийг чухал гэж үзсэн.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/82
Эшлэл
С.Нарантуяа, Н.Сүмбэрзул, Л.Баярмагнай, Д.Амаржаргал, Д.Даваалхам. Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр хөтлөлтийг үнэлсэн үр дүн (Булган аймгийн жишээ дээр). Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):232-238.
