Loading...
Сампилноров буюу эрдэний үрэл эмийн задлалын судалгаа
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
250
End Page
256
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Сампилноров үрэл эмийн тухай “БНХАУ-ын анагаах ухааны нэвтэрхий толийн Монгол анагаах ухаан”-д “Тус найрлага нь хуучирсан халууныг арилгах, цагаан судлын гэмтлийг арилгах, шар усыг арилгах чадалтай голдуу хар цагаан судлын өвчин саа, тулай, хэрэх, хижиг хямарсан, халуун хуучирч судалд шунасан, уяман, бөөрний судал доргисон, бөөрний халуун, судал шөрмөс таталдах, үе мөч тахийх зэргийг анагаана” гэсэн байдаг. Зорилго: Сампилноров үрэл эмийн найрлагын эмт бодисын амтын эрдэм, шингээлтийн эцсийн амтын эрдэм, эмт бодисын чадал, таван махбодиос үүссэн эрдэм зэрэг 4 зүйлээр хий, шар, бадганы хорогдолыг нөхөн төлжүүлэх ёсыг бодитой задалж үзүүлэх. Арга, аргачлал: Сампилноров үрэл эмийн талаар уламжлалт анагаах ухааны хэрэглээний талаарх мэдээлээлийг агуулсан Хятад, Төвд, Монголын анагаах ухааны түүхийн зохиолууд болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Дөрвөн рашаан” зэрэг гол зохиолуудыг тулгуурлав. Түүхийн харьцуулах арга /историкосравнительный/, Түүхийн төрөлжүүлэлтийн арга, Анализсинтезийн арга буюу задлан шинжилж нэгтгэн дүгнэх арга, Герменевтик арга зүйг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Тус найрлага амтын эрдмээр амь баригч хий, дээш гүйгч хий, гал тэгштгэгч хийг их хэмжээгээр нөхөн төлжүүлэх бөгөөд түгээмэл гүйгч хий, урвуу арилгагач хийг бага хэмжээгээр нөхөн төлжүүлж, гадар дотор, завсар бүхний хийн гүйдлийг түргэгтгэж бодисын солилцоог нэмэгдүүлж, бүтээгч шар, шингээгч шарын хүчийг их хэмжээгээр нөхөн төлжүүлж, бусад шарыг бага хэмжээгээр нөхөн төлжүүлэнэ. Шүтүүлэгч бадганы усыг их хэмжээгээр, хангагч бадганыг дунд хэмжээгээр, бусад бадганы зөөлөн батлаг, наалдангуй болон шүлсний хорогдолыг тус тус нөхөн төлжүүлнэ. Дүгнэлт: Дээрх 29 нь хөл эмийн найрлага нь 6 амт, 8 чадал, 17 зүйлийн эрдэм, шингээлтийн эцсийн амтаар бүрэлдсэн, амтын эрдмээр хий, шар, бадганыг их, дунд, бага хэмжээгээр нөхөн төлжүүлэхэд тус тус оролцсон байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/85
Эшлэл
Ли Чан Шин, Ч.Ерөөлт, Д.Даваадагва. Сампилноров буюу эрдэний үрэл эмийн задлалын судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):250-256.
Түлхүүр үг
