Loading...
Төвийн шүүдэст хориоретинопати
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
257
End Page
262
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Төвийн шүүдэст хориоретинопати нь нүдний жинхэнэ судсан бүрхүүлээс үүсэлтэй шингэн нүдний торлог бүрхэвчийн доогуур нэвтэрснээс үүдэлтэй эмгэг гэж судлаачид тодорхойлсон байдаг. Энэ эмгэг нь ихэвчлэн харааны төв хэсгийг гэмтээдэг бөгөөд тодорхой хугацааны дараа өөрөө аяндаа эдгэрэх боломжтой ч зарим тохиолдолд удаан хугацаагаар үргэлжлэх, эсвэл дахих магадлалтай байдаг12. Манай оронд уг өвчний талаар хийгдсэн судалгааны ажил бидэнд хараахан олдохгүй байгаа нь уг өвчний талаарх бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцан судлах үндэслэл боллоо. Зорилго: Төвийн шүүдэст хориоретинопати эмгэгийн талаарх бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: ТЬоткоп Кеи1ег§, РиЪМей-сеп1га1 Ъа1аЪа§е, Соод1е §сЪо1аг зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн Төвийн шүүдэст хориоретинопати эмгэгийн талаар нийтлэгдсэн бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж дүгнэлт хийв. Үр дүн: Төвийн шүүдэст хориоретинопати нь ихэвчлэн 35-55 насныханд түгээмэл тохиолдох ба эрэгтэйчүүдэд (9.9/100,000) эмэгтэйчүүдээс (1.7/100,000) 6 дахин их тохиолддог төдийгүй Европ, Африк, Ази төрхт хүн амд тархалтын хувьд ойролцоо байгаа болохыг судлаачид тогтоосон байна. ТШХР нь ихэвчлэн нэг нүдийг хамардаг боловч 2 нүдийг хамарсан байх нь 40% хүртэл тохиолдож байна гэж судлаачид тэмдэглэсэн байна3,4. Шввптк А (2001) нар 2 нүдийг хамарсан ТШХР-тай 27 өвчтөний гэр бүлийн гишүүдийг судлахад 52%-д нэг гэр бүлийн гишүүн нь ТШХР оношлогдсон гэсэн ба эдгээр гэр бүлийн гишүүдийн 27.5% нь дор хаяж нэг нүдэндээ архаг ТШХР-аар өвчилсөн байсан нь ТШХР-ийн генетикийн урьдал байж болзошгүйг харуулж байна5. Судлаачдын тэмдэглэснээр төвийн шүүдэст хориоретинопатийг эмнэлзүйд тулгуурлан оношлож болох боловч туяаралт ангиографи болон оптик когерент томографи зэрэг шинжилгээг ихэвчлэн бусад ялгах оношийг үгүйсгэх, эмчилгээг чиглүүлэх зорилгоор ашигладаг байна. Дүгнэлт: ТШХР нь ихэвчлэн тавилан сайтай байдаг ч дахилт болон харааны үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь үр дүнтэй менежментийн стратеги шаардлагатай байгааг харуулж байна. харааны сайжралыг урт хугацаанд барихын тулд өвчтөнд зориулсан өвөрмөц нөхцөл байдал, эрсдэлт хүчин зүйлд тулгуурлан тусламж үйлчилгээ үзүүлэх нь чухал байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/86
Эшлэл
Б.Тэмүүлэн, Г.Баасансүрэн, М.Бямбадорж, Д.Уранчимэг. Төвийн шүүдэст хориоретинопати. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):257-262.
