Loading...
Уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг цөсний өвчний жор найрлагад дүн шинжлэл хийсэн нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
267
End Page
272
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр жил Цөсний халуун ирэх тусам дэлхийн хүн амын цөсний өвчлөл нэмэгдсээр байна. өвчин АНУ-д цөсний хүүдийн цочмог үрэвсэлтэй тохиолдлын 90%-д цөсний Цөсний хүйтэн хүүдийн гарах хэсэгт, Хартманы уутны хэсэгт саад үүссэн, үлдсэн өвчин 10%-д нь чулуугүй цөсний хүүдийн цочмог үрэвсэл тохиолддог байна. Тайлбар бүтээл Монгол улсын хүн амын 2019 оны Эрүүл мэндийн үзүүлэлтээр хоол Дан эм боловсруулах тогтолцооны өвчлөлийн 2 дугаарт орж цөсний хүүдий, Эртний цөсний зам ба нойр булчирхайн өвчин 14.2%-ийг эзэлж дээрх өвчлөлтэй сурвалж бичиг хамааралтай мэс заслын эзлэх хувь өндөр байна. Уламжлалт анагаах ухааны тулгуур бичиг “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс”-ийн Онолын Үндэст өвчин эмгэгийг анагаах ерөндөг нь: явдал мөр, идээ ундаа, эм, засал гэж дөрөв бий хэмээсэн. Биеийн эрүүл ахуйд тустай идээ явдлыг тэнцүүлэхэд анхаарал тавьж байвал өвчин үүсэхгүй гэдэг. Уламжлалт анагаах ухааны сурвалж бүтээлүүдэд цөс нь шарын ерөнхий оронд оршино. Үүнд цөс нь шарын ерөнхий оронд оршиж, шингээгч шарын гол орон мөн. Цөсний шингэн нь цөсний цоргоор дамжин 12 хуруу гэдсэнд ордог нь орчин үеийн анагаах ухааны онолтой дүйцэж байна. Иймээс цөсний гол үйл ажиллагаа нь тунгалаг цөвийн ялгаралтад оролцож, шингээлтийн гурван хүчний голлогч болж, идээ ундааг шингээж, биеийн илчийг ихээр үүсгэнэ. Эм найрлага нь хий шар бадганы сургаал ба таван махбодын сургаалаар удирдамж болгож, өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах зэрэг бүхэл цогц үзлийг баримталж эмчлэхэд гол үйлдэл үзүүлж буй юм. Өвчний байдлыг үндэслэн эм хэрэглэх арга зам нь эм уулгах, эм шавах, эм түрхэх, эмээр угаах, шулуун гэдсээр эм тавих, эм дусаах, эмээр зайлах, эм соруулах, эмээр утах, дэвтээлгэ, жин тавих, улиралтайгаа тохируулан хэрэглэх, цагийг тохируулан хэрэглэх, эм найрлагыг ээлжлүүлэн хавсаргаж хэрэглэх гэх мэтээр олон зүйл бий. Энэхүү өвчнийг үүсгэх нөхцөл нь манай өнөөгийн амьдралын хэв маяг, үйл явдал, идээ ундааны дадлагатай ойртож ирж байгаатай холбоотой. Уламжлалт анагаах ухааны эм найрлагын үйлдлийг сайтар судалж, цөсний өвчний үед хэрэглэдэг эм найрлагыг хураангуйлан, цөсний өвчний эмчилгээ ба урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой учир энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Цөсний өвчний үед хэрэглэдэг уламжлалт анагаах ухааны эм найрлага, жор судлалын талаар судлан үзэх. Арга, аргачлал: Анагаах ухааны дөрвөн үндэс, түүний тайлбар, сурвалж бүтээлүүдийг түүвэрлэж, герменевтик арга зүй, эх бичиг сурвалж судлалын харьцуулах арга, түүхийн төрөлжүүлэлтийн арга, анализ-синтезийн арга буюу задлан шинжилж, нэгтгэн дүгнэх аргачлал ашигласан. Үр дүн: Цөсний өвчнийг анагаах нийт 43 жор найрлагыг сурвалж бичгээс түүвэрлэн авсан. Засах аргын үүднээс ялгахдаа бүгд адилхан халуун хүйтэн гэж ялган засах арга бичигдсэн байв. Манаг рэнчинжунай-д цөсний халуун өвчний эм найрлыг ангилалгүй бичигдсэн байв. Рашааны дусалд шинэхэн ба хуучин гэж хоёр ялган жороо тайлбарлав. Бусад сурвалж бүтээлд бичигдсэн зүйл нь Анагаах ухааны дөрвөн үндэстэй ижил утгатай байлаа. Анагаах ухааны дөрвөн үндсэнд хураах эм, туулга, өвчний үлдвэрийг нядлах, халууны урхаг хоцорсон үед өгөх эмийг маш тодорхой тайлбарласан. Засал, идээ ундаа, явдал мөр нь сурвалж бүтээлүүдэд ялгаагүй байв. Увдисын үндэсний нэмсэн аргад тарниар засах арга бичигдсэн нь бусад тайлбар бүтээлүүдээс ялгаатай байв. Манаг рэнчинжунай-д цөсний хүйтэн өвчний эм, найрлагыг ангиалалгүй бичигдсэн байв. Рашааны цагаан шүүдэрт эмийн хэмжээг нарийн тоочив. Засал нь увдисын үндэсний нэмсэн арга ба дөрвөн рашаанд ханах ба туулгыг нэмж тайлбарлав. Идээн ундаа, явдал мөрын талаар манаг рэнчинжунайд бичигдээгүй бол бусад сурвалж бүтээлүүдэд ялгаа үгүй ижил байлаа. Дүгнэлт: Уламжлалт тайлбар бүтээлүүдээс цөсний өвчнийг анагаах олон жор илрүүлснээс цөсний халуун өвчнийг анагаах жор болоод дан эмийн тоо нь цөсний хүйтэн өвчнийг анагаах эм найрлагатай харьцуулахад олон байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/88
Эшлэл
Хунаа, О.Мөнхчимэг, Б.Шилэнцэцэг, Ч.Батнайрамдал. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг цөсний өвчний жор найрлагад дүн шинжлэл хийсэн нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):267-272.
