Loading...
Ахимаг болон ахмад настанд коронавирусийн шалтгаант уушгины хатгаагаар өвчилсний дараах уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлсэн нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
24
End Page
29
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: КОВИД-19-ийн улмаас үүссэн уушгины хатгаа нь ахимаг болон ахмад настанд хүнд хэлбэрээр тохиолдож, эдгэрсний дараа уушгины агааржилтын үйл ажиллагаа буурч, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлэх нь түгээмэл байдаг. Гэвч Монгол Улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгаа хомс байна. Зорилго: Ахимаг болон ахмад настанд КОВИД-19-ийн шалтгаант уушгины хатгааны дараах уушгины агааржилтын үйл ажиллагаа болон ачаалал даах чадварыг үнэлэх. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааг 2022 оны 6-р сараас 2023 оны 12-р сар хүртэл хугацаанд Гурван Гал Нэгдсэн Эмнэлэг болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хийсэн. Судалгаанд 50-69 насны, өмнө нь КОВИД-19-ийн шалтгаант уушгины хатгаагаар өвчилсөн 65 үйлчлүүлэгчийг судалгааны бүлэгт, ижил насны, халдвараар өвчлөөгүй 65 үйлчлүүлэгчийг хяналтын бүлэгт хамруулсан. Судалгаанд оролцогчдоос асуумж авч, спирометри болон 6 минут алхах сорил (6М ^Т ) хийж, уушгины үйл ажиллагаа, ачаалал даах чадварыг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 123 оролцогч хамрагдсан бөгөөд судалгааны бүлэгт РЕ^^ (р=0.015) үзүүлэлт хяналтын бүлэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай буурсан байв. Харин Р ^ С болон 6 минут алхах сорилын үр дүн хоёр бүлэгт ач холбогдол бүхий ялгаагүй байлаа (р=0.464). КОВИД-19-ийн шалтгаант хатгаагаар өвчилсөн бүлэгт цээж өвдөх, ханиалгах, ядрах, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд хяналтын бүлгээс өндөр хувьтай ажиглагдсан (р<0.0001). Дүгнэлт: 8АК8-СоУ2-ийн шалтгаант уушгины хатгаагаар өвчилсөн 50-69 насны хүмүүст урт хугацаанд ханиалгах, цээжээр өвдөх, хамар битүүрэх, хоолой өвдөх, ядарч сульдах, нойр хямрах зэрэг зовуурь хяналтын бүлэгтэй харьцуулахад илүү тохиолдож (р< 0.05) байна, уушгины агааржилтын үйл ажиллагаа хөнгөн зэргээр буурсан, РЕ^^% хяналтын бүлгээс доогуур тодорхойлогдлоо (р=0.015). Хяналтын бүлэгтэй харьцуулахад КОВИД-19 -р өвчилсөн бүлэгт уушгины фиброзын тохиолдол ач холбогдол бүхий ялгаатай өндөр тодорхойлогдлоо (р=0.026).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/94
Эшлэл
Б.Норжмаа, Б.Одончимэг, С.Мөнхбаярлах, Д.Ичинноров. Ахимаг болон ахмад настанд коронавирусийн шалтгаант уушгины хатгаагаар өвчилсний дараах уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлсэн нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):24-29.
