Loading...
Инсулинд дөжрөлийн эрсдэл ба халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
60
End Page
64
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улсад халдварт бус өвчин, тэдгээрийн завсрын эрсдэлт Триглицеридхүчин зүйлсийн тархалт сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр глюкозын индекс байна. Халдварт бус өвчний эрт илрүүлэг, тархалтын судалгаануудын Артерийн гипертензи үр дүнгээс харахад завсрын эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг Төвийн таргалалт инсулинд дөжрөлтэй холбон судалсан судалгаа хараахан хийгдээгүй Чихрийн шижин байна. Зорилго: Хүн амын дунд инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлэн халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлстэй холбон судлах. Арга, аргачлал: МУ-ын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр (2024/3-02) зөвшөөрөл авч судалгааг хийж гүйцэтгэсэн. Триглицерид ба глюкозын үзүүлэлтээр триглицерид-глюкозын индекс (ТуО)-ийг тооцон инсулинд дөжрөлийн хамшинжийг илрүүлсэн. ТуО индексийг ^п [өлөн үеийн триглицерид (мг/дл) х өлөн үеийн глюкоз (мг/дл) / 2] томъёогоор тооцсон. ‘Ъп” нь натурал логарифм (иа1ига1 1одапШт)-ыг утгаар “е” (Эйлерийн тоо) суурь үзүүлэлтээр 2.71828 гэсэн тогтмол тоонд үндэслэсэн. ТуО-ийн түвшинг < 8.5 үед инсулинд дөжрөлийн эрсдэл бага, 8.5-9.0 үед дунд, 9.0 үед өндөр эрсдэлтэй хэмээн ангилсан. Артерийн гипертензи, чихрийн шижингийн үе шатны ангиллын дагуу халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 44.3±15.2 жил ба 39.2% (п=49270) нь эрэгтэй, 41.4% (п=49,749) нь хотод амьдардаг хүмүүс эзэлж байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 59.1%-д биеийн жингийн илүүдэл ба таргалалт, 23.6%-д чихрийн шижин ба өлөн үеийн глюкозын өөрчлөлт, 61.4%-д артерийн гипертензи, 19.7%-д триглицеридын хэмжээ ихэссэн байв. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр ангилж авч үзэхэд хүн амын 62.8% нь бага, 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байв. инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр систолын артерийн даралтын дундаж хэмжээг харьцуулахад чихрийн шижингүй, төвийн таргалалт илрээгүй хэдий ч инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд САДын түвшин нэмэгдэж байв (бага эрсдэлтэй бүлэгт 117.0±П.7, дунд эрсдэлтэй бүлэгт 121.1±10.9, өндөр эрсдэлтэй бүлэгт 123.5±16.2 мм.МУБ). Артерийн гипертензийн эрсдэлийг инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр шалгасан регрессийн шинжилгээний дүнгээс харахад эрсдэл багатай бүлгийн хүмүүстэй харьцуулахад эрсдэлийн түвшин нэмэгдэхийн хирээр артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байв (дунд эрсдэлтэй бүлэгт ОК=1.35, р<0.0001, өндөр эрсдэлтэй бүлэгт ОК=1.63, р<0.0001). Дүгнэлт: Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшингээр хүн амын 22.5% нь дунд, 14.7% нь өндөр эрсдэлтэй байна. Инсулинд дөжрөлийн эрсдэлийн түвшин нэмэгдэхэд артерийн гипертензийн эрсдэл нэмэгдэж байгаа нь төвийн таргалалт, чихрийн шижингийн үе шатаас үл хамааран статистик ач холбогдолтой байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/101
Эшлэл
Э.Хангай, Б.Батзориг, Д.Баярболд, Я.Энхтөр, Х.Алтайсайхан, Э.Оюунсүрэн нар. Инсулинд дөжрөлийн эрсдэл ба халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):60-64.
