Loading...
Монгол улсад бүртгэгдсэн эрүүний хугарлын тохиолдлыг судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
77
End Page
83
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Гавал нүүрний бүтэц нь хүний биед хамгийн их гэмтэл авдаг хэсгүүдийн нэг бөгөөд эрүүний хугарал нь хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр юм. Эрүүний хугарлын тэргүүлэх шалтгаанууд зам тээврийн осол, уналт, хүн хоорондын хүчирхийлэл, спортын гэмтлүүд жагсдаг. Манай оронд эрүүний хугарлын тохиолдол түгээмэл бүртгэгддэг төдийгүй эрэгтэйчүүд зонхилон өртөж байна. Одоогийн байдлаар эрүүний хугарлын талаарх үндэсний хэмжээний тоо баримтад дүн шинжилгээ хийгдээгүй байна. Энэхүү судалгааны зорилго нь эрүүний хугарлыг өргөн хүрээтэй, хүн ам зүйн хүчин зүйл, гэмтлийн шалтгааныг тодорхойлоход оршино. Зорилго: Монгол улсад сүүлийн 10 жилд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдол болон түүний шалтгааныг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвд 2014-2023 оны хооронд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдлыг хамруулсан ба тохиолдол бүрийг өвчний олон улсын ангиллын (ГС^-10) дагуу 802.6 кодыг ашиглан мэдээ материалыг цуглуулсан. Үүнд өвчтөний нас, хүйс, оношлогдсон эмнэлгийн мэдээлэл, гэмтлийн шалтгааныг ГС^10 кодын дагуу тэмдэглэв. Өвчтөний насыг Үндэсний статистикийн хорооны ангиллын дагуу бүлэглэсэн. Статистик боловсруулалтыг 8Р88 26.00 программ ашиглан хи-квадрат болон нэг хүчин зүйлийн регресс тестийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд эрүү хугаралтай нийт 2872 өвчтөн бүртгэгдсэн ба тэдний дундаж нас 31.1±12 жил байв. Тохиолдлын тоо 20-40 насны бүлэгт хамгийн их байсан бол эрүүний хугарал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 5.6 дахин их тохиолдсон байна. Бүртгэгдсэн гэмтлийн шалтгаанд хүчирхийлэл (42%), амьд механик хүчинд өртөх (17%), уналт (16%) болон зам тээврийн осол (15%) тэргүүлж байна. Гэмтэл оношлогдсон байдлыг судлахад Улаанбаатар хотод гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тасаг, харин орон нутагт яаралтай түргэн тусламж болон дотрын тасаг бүртгэгджээ (р=0.001). Орон нутагт гэмтэл авсан өвчтөн хотод гэмтсэн өвчтөнтэй харьцуулахад дотрын тасагт (ОК=79), шүдний тасагт оношлогдох магадлал (ОК=29) статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р=0.001). Дүгнэлт: Монгол улсад 2014-2023 онуудад эрүүний хугарлын тохиолдол нийт 2872 бүртгэгдсэн бөгөөд зонхилон 20-40 насны бүлэгт тохиолдож байна. Эрүүний хугарлын голлох шалтгаан нь хүчирхийлэл, амьд механик хүчинд өртөх, уналт болон зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хот болон орон нутагт ялгаатай байдлаар авч байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/104
Эшлэл
Г.Ганцэцэг, Ю.Ганбаатар, Г.Батболд, Д.Нямцэрэн, Н.Очбаяр, Ш.Даваахүү нар. Монгол улсад бүртгэгдсэн эрүүний хугарлын тохиолдлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):77-83.
Түлхүүр үг
