Loading...
Нойрны хямралын зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
107
End Page
110
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Нойр нь бие махбодын амин чухал хэрэгцээг хангадаг био Нойрны хэмнэлт үйл явцын нэг ба үргэлжлэх хугацаа нь тухайн хүний нас, өөрчлөлт дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс Сэтгэл түгшилт хамаардаг. Сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн байдал, амьдралын Сэтгэл гутрал хэвшил, ажил мэргэжлийн онцлогоос хамааран нойрны өөрчлөлтэй Глюкоз хэдий ч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүй тохиолдол Эрсдэлт хүчин цөөнгүй байна. Зорилго: Нойрны хямралыг үнэлэн, эрсдэлт зарим зүйл хүчин зүйл болон цусны глюкозын түвшинг тодорхойлж, холбон судлах. Арга, аргачлал: Судалгаанд “Богд-Уул” сувилалд нойргүйдлийн бус шалтгааны улмаас 2024 оны 12 сараас 2025 оны 03 сарын хооронд хэвтэн сувилуулсан сувилуулагчдаас 18-аас дээш насны, 209 хүнийг хүйс харгалзахгүйгээр, санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Нойрны хямралыг Р8^1 (РШъЪшдЬ 81еер ^иа1йу 1пйех) ба нойрны хямралд нөлөөлөх түгээмэл шалтгаан болох сэтгэл түгшилтийг 8ТА1 (81а1е-Тгай Апхь е1у 1шеп1огу буюу Спильберг-Ханины) болон сэтгэл гутралыг СЕ8-Э (СеШег Юг ЕрШетю1одю 81и&е§ ^ергеккюп 8са1е) нийтэд нээлттэй, сорилоор тус тус үнэлж, оноонд үндэслэн ангилсан. Цусны глюкозын түвшинг автомат глюкометр (Туюп Вю АС500, Тайвань) ашиглан, өглөө өлөн үед ба орой унтахын өмнө тодорхойлов. Үр дүн: Судалгаанд 18-89 насны, нийт 209 хүн хамрагдсан ба дундаж нас 49.61±17.64 жил (эрэгтэйчүүд 52.23±2.52 жил, эмэгтэйчүүд 48.65±1.39 жил) байлаа. Оролцогчдын 25.4% (п=53) эрэгтэйчүүд, 74.6% (п=156) эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдын 45.9% (п=96) нойрны өөрчлөлтгүй, харин 54.1%-д (п=113) нойрны хямрал илэрсэн ба Р8^1 асуумжаар дундаж оноо нь 6.21±3.56 (нойрны хямралтай бүлэгт 8.75±2.63, хэвийн нойртой бүлэгт 3.10±1.61, р<0.05) байсан. Цусны глюкозын хэмжээ нойрны хямралтай бүлэгт (п=89) өлөн үед 6.15±1.88 тто1/1, унтахын өмнө 6.82±2.70 тто1/1 нь (р=0.001), хэвийн нойртой бүлэгт (п=40) өлөн үед 5.19±0.74 тто1/1, унтахын өмнө 6.53±1.13 тто1/1 буюу тоон утгаар ялгаатай ч бодит өөрчлөлт ажиглагдсангүй (р>0.05). Харин өлөн үеийн глюкозын түвшин ба одоогийн суурь сэтгэл түгшилт (г=0.245; р=0.021), орой унтах үеийн глюкоз болон нас (г=0.209; р=0.049) тус тус шууд, сул хамааралтай болох нь тодорхойлогдсон. Р8^1 сорилын үнэлгээгээр тогтоогдсон нойрны хямрал нь одоогийн сэтгэл түгшилт (г=0.309; р=0.0001), байнгын сэтгэл түгшилт (г=0.451; р=0.000) болон сэтгэл гутралтай (г=0.312; р=0.000) тус бүр шууд, дунд зэргийн хамааралтай байв. Одоогийн сэтгэл түгшилт нь суурь сэтгэл түгшилт (1=0.478; р=0.000) болон сэтгэл гутралтай (г=0.436; р=0.000), суурь сэтгэл түгшилт сэтгэл гутралтай (г=0.515; р=0.000) тус бүр шууд, дунд зэргийн хамааралтай байна. Одоогийн сэтгэл түгшилт (ОК=1.038 С195%; 1.000:1.076) суурь сэтгэл түгшилт (ОК=1.088; С195%; 1.041:1.137) зэрэг нь нойрны хямралд хүргэх эрсдэлт хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: Нойрны хямралд одоогийн сэтгэл түгшилт нь цусны глюкозын өлөн үеийн хэмжээнээс хамаарч, 1.038 дахин, суурь сэтгэл түгшилт 1.088 дахин эрсдэл болж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/109
Эшлэл
Д.Дэлхийцэцэг, Б.Энхтуул, М.Мөнхзол. Нойрны хямралын зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):107-110.
