Loading...
Нярайн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дундах тромбоцитопенийн тохиолдлын тоо, нас баралтын эрсдэлийг судалсан нь
Зохиогч
Ц.Өлзийбаяр
З.Гэрэлмаа
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
111
End Page
115
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Тромбоцитопени нь бусад насны хүн амтай харьцуулахад нярай хүүхдэд илүү ажиглагддаг ба эрүүл төрсөн нярайн 1-5%-д тохиолддог. Харин нярайн эрчимт эмчилгээний тасагт (НЭЭТ) хэвтэн эмчлүүлж буй өвчтэй нярайд тромбоцитопени илүү өндөр (22%-35%) тохиолддог ба хүнд хэлбэрийн тромбоцитопени нь нярайн нас баралтанд нөлөөлж буйг цөөнгүй судлаачид дурдсан байна. Харин манай орны нөхцөлд нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгчдийн дундах тромбоцитопенийн тохиолдлын тоо, нас баралтын эрсдэл хараахан судлагдаагүй байгаа нь бидний судалгаа хийх үндэслэл болсон юм. Зорилго: Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдсэн нярай хүүхдүүдэд илэрсэн тромбоцитопенийн тохиолдлын тоо, нас баралтын эрсдэлийг судлан тогтоох. Арга, аргачлал: ЭХЭМҮТ-ийн НЭЭТ-т 2017-2019 онд хэвтэн эмчлүүлсэн нярай хүүхдийн өвчний түүхээс эргэмж судалгааны аргаар мэдээлэл цуглуулж, статистик боловсруулалтыг 8ТАТА 16 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан нийт нярайн 56.53% (658) нь хүү, 43.47% (506) нь охин байв. Нярайн төрсөн тээлтийн насаар гүйцэд нярай (>37 долоо хоног) 34.19% (398), дутуу нярай (28-36 долоо хоног) 61% (710), гүн дутуу ( <28 долоо хоног) 4.81% (56) байв. Нярайн төрсөн жингээр бага жинтэй (2500г-1500г) 33.65% (386), хэт бага жинтэй (1500г-1000г) 20.05% (230), туйлын бага жинтэй (<1000г) 8.81% (101) байв. Судалгаанд хамрагдсан нийт нярайн 534 (45.88%)-д тромбоцитопени илэрсэн ба тоог он тус бүрээр үзвэл 2017 он 51.55% (200/388), 2018 он 46.15% (162/351), 2019 он 40.47% (172/425) байлаа. Тромбоцитопени илэрсэн нярайн тромбоцитын дундаж тоо 50.21±43.23 байв. Нярайд тромбоцитопени илэрсэн хугацаагаар нь эрт (нас <72 цаг) 23.41% (125), хожуу (нас >72 цаг) 76.59% (409), тромбоцитын тоогоор хөнгөн (100-150х109/л) 17.42% (93), дунд (50-99х109/л) 25.28% (135), хүнд (<50х109/л) 57.3% (306) байв. Эдгээр нярайн тромбоцитопенийн үргэлжлэх хугацааа 13,68±10,33 хоног байсан ба 72,65% (388) нь тромбоцитопени засарсан, 27.15% (145) нь тромбоцитопени засралгүй нас барсан, 0,18% (1) аутоиммуны тромбоцитопени илэрч цусны эмгэг судлалын эмчийн хяналтанд орж, эмнэлгээс гарсан байв. Мөн судалгаанд хамрагдсан нийт нярайн 20.5% (239) нас барсан ба тэдгээр нярайн 76.15% (182)-д тромбоцитопени илэрсэн нь нас барсан, бараагүй 2 бүлэгт харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р<0.001). Нярайн тромбоцитопени илрэх нь нас баралтанд нөлөөлөх эрсдэл хүчин зүйл болох эсэхийг нэг хүчин зүйлт ложистик регрессийн шинжилгээгээр шалгахад нярайн тромбоцитопени нь ОК-5.19 (р<0.001, 95%С1 (3.75-7.19)), мөн олон хүчин зүйлт ложистик регрессийн шинжилгээгээр шалгахад ОК-2.46 (р<0.001, 95%С1(1.65-3.68)) нярайн нас баралтыг нэмэгдүүлж байгаа нь харагдаж байна. Дүгнэлт: Нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй нярайд тромбоцитопени элбэг тохиолдож байна.Нярайн тромбоцитопени илрэх нь нярайн нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/110
Эшлэл
Ц.Өлзийбаяр, З.Гэрэлмаа. Нярайн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дундах тромбоцитопенийн тохиолдлын тоо, нас баралтын эрсдэлийг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):111-115.
