Loading...
Тогтолцооны улаан яршил бүхий өвчтөнүүдийн шээсэн дэх альбумин креатинин, уураг креатинины харьцаа ба хоногийн шээсний уураг алдагдлын харилцан хамаарлыг судалсан нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
121
End Page
124
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Тогтолцооны улаан яршил нь эмнэлзүйн янз бүрийн Протеинури хэлбэрээр илэрдэг шалтгаан тодорхойгүй, архаг үрэвсэлт аутоиммун Люпус нефрит өвчин юм. Тогтолцооны улаан яршил үеийн бөөрний хүндрэл нь Шээсний ерөнхий люпус нефритээр илрэх ба ази хүмүүсийн дунд нас баралтын гол шинжилгээ шалтгаан болж байна. Люпус нефритийн үед протеинуриг үнэлэхэд Бөөрний гэмтэл шээсний ерөнхий шинжилгээнд уураг креатинины харьцааг ашигладаг бөгөөд өөрчлөлттэй гарсан тохиолдолд хоногийн шээсэнд дэх уургийн хэмжээг тодорхойлдог. Манай улсад тогтолцооны улаан яршил оноштой хүмүүст альбумин креатинины харьцаа, уураг креатинины харьцаа болон хоногийн шээсэнд уураг алдагдал хоорондын харилцан хамаарал, ач холбогдлын талаар хийгдсэн судалгаа одоогоор байхгүй нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Тогтолцооны улаан яршил бүхий өвчтөнүүдийн шээсний ерөнхий шинжилгээний альбумин креатинин, уураг креатинины харьцаа болон хоногийн шээсний уураг алдагдлын харилцаа хамаарал, ач холбогдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан ретроспектив аналитик судалгааны аргаар 2024 оны 7 сараас 2025 оны 2 сард Монгол-Япон Эмнэлэгийн ревматологийн амбулаториор үйлчлүүлсэн А С К /Е ^ А К 2019 оны оношилгооны шалгуур хангасан тогтолцооны улаан яршил оноштой нийт 41 оролцогчдыг хамруулан хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдыг уураг алдагдлын хэмжээгээр нь хоногийн шээсэнд 140 мг-аас их (А бүлэг) болон түүнээс бага (Б бүлэг) болгон хоёр бүлэгт хувааж ерөнхий мэдээлэл болон лабораторийн тоон өгөгдлүүдийг ашигласан. Үр дүн: Судалгаанд нийт 41 оролцогч хамрагдсанаас 56.1% (п=23) нь А бүлэгт, 43.9% (п=18) нь Б бүлэгт байв. Судалгаанд оролцогчдын дундаж нас 37±9.74, хүйсийн хувьд 92.7% (п=38) нь эмэгтэй, 7.3% (п=3) нь эрэгтэй байсан. Тогтолцооны улаан яршил өвчин оношлогдсоноос хойш дунджаар 5 жилийн дотор бөөрний гэмтэл илэрдэг гэж үзсэнээр бид оношлогдсон хугацааг 5 жилээс бага болон 5 жилээс их хэмээн хувааж авч үзэхэд <5 жил 39% (п=16), >5 жил 61% (п=25) байв. А бүлгийн хувьд хоногийн шээсээр алдагдаж буй уургийн дундаж хэмжээ нь 1883.1±1819.5 мг/24ц байсан бол Б бүлэгт 72.8±29.0 мг/24ц байна. Шээсний ерөнхий шинжилгээний альбумин креатинины харьцаа нь хэвийн үед 30мг/г-аас бага байдаг бөгөөд А бүлэгт 8.7% (п=2) нь хэвийн, 91.3% (п=21) нь альбумин креатинины харьцаа алдагдалтай байв. Хэвийн үед уураг креатинины нь 0.15г/г-аас бага байдаг бол А бүлгийн хувьд 13% (п=3) -д нь хэвийн, харин 87% (п=20)-д нь хэвийн бус тодорхойлогдов. Харин Б бүлэгт альбумин креатинины харьцаа <30мг/г нь 94.4% (п=17), >30мг/г нь 5.6% (п=1) байсан бол тус бүлгийн бүх оролцогчдын уураг креатинины харьцаа нь хэвийн тодорхойлогдсон. Хоногийн шээсэн дэх уураг алдагдал болон шээсэн дэх альбумин креатинины харьцаа хоорондын харилцан хамаарлыг судлахад 1=0.790, р<0.001 тодорхойлогдсон нь статистик ач холбогдол бүхий хүчтэй хамааралтайг харуулж байна. Түүнчлэн хоногийн шээсэн дэх уураг алдагдал болон шээсэн дэх уураг креатинины харьцаа нь хоорондоо өндөр хамааралтай 1=0.829, р<0.001 байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон тогтолцооны улаан яршилтай нийт 41 өвчтөнүүдийн 56.1% (п=23) нь уураг алдагдалтай байсан ба 24 цагт шээсээр ялгарч буй уургийн дундаж хэмжээ нь 1883.1±1819.5 грамм байв. Хоногийн шээсэнд уураг тодорхойлох арга нь люпус нефритийн үед протеинуриг үнэлэх алтан стандарт бөгөөд энэхүү үзүүлэлт нь шээсний ерөнхий шинжилгээний уураг креатинины харьцаанаас гадна альбумин креатинины харьцаатай хүчтэй эерэг харилцан хамааралтай байгаа учир эдгээр нь шээсэн дэх уураг алдагдлыг үнэлэх, хянахад туслах ач холбогдолтой үзүүлэлтүүд мөн хэмээн үзэж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/112
Эшлэл
Б.Дуулим, Б.Мишээл, Д.Цолмон. Тогтолцооны улаан яршил бүхий өвчтөнүүдийн шээсэн дэх альбумин креатинин, уураг креатинины харьцаа ба хоногийн шээсний уураг алдагдлын харилцан хамаарлыг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):121-124.
