Loading...
Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн дотор өвчний онош зүйн хичээлд өгөх суралцагчдийн сэтгэл ханамжийг судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
177
End Page
182
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Анагаахын боловсрол сүүлийн хэдэн арван жилд оюутан төвтэй сургалт, үр дүнд суурилсан сургалт зэрэг шинэчлэлтүүдэд тулгуурлан хөгжиж ирсэн. Энэхүү өөрчлөлтийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь дотор өвчний онош зүйн хичээл юм. Энэ хичээл нь эмнэлзүйн практикт шаардлагатай мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг боловч суралцагчдын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь хангалтгүй байна. Харден болон бусад (1999), Айрби болон бусад (2010)-ын судалгаанууд анагаахын боловсролд сургалтын үнэлгээ, оюутны ханамжийн ач холбогдлыг онцолсон бөгөөд энэхүү судалгаа нь тэдгээртэй уялдуулан “Хүний их эмч” хөтөлбөрийн сургалтын үр нөлөөг тодорхойлох зорилготой хийгдсэн. Зорилго: АШУҮИС-ийн “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөр дэх Дотор өвчин судлалын хичээлд өгөх суралцагчдын сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик загвар ашиглан 2023 оны 6-р сараас 2024 оны 6-р сарын хооронд АУС-ийн 1167 суралцагчаар гүйцэтгэсэн. Мэдээлэл цуглуулахдаа 34 асуултаас бүрдсэн асуумжийн хуудсыг ашигласан бөгөөд хүн амын ерөнхий үзүүлэлт (5 асуулт), ерөнхий сэтгэл ханамж (17 асуулт), дотрын онош зүйн чиглэл (12 асуулт) орсон. Сэтгэл ханамжийг 5 онооны Ликертийн хэмжүүрээр (1=огт санал нийлэхгүй, 5=бүрэн санал нийлнэ) үнэлсэн. Өгөгдлийг 8Р88 81а1т8Ис8 26-д боловсруулан дескриптив шинжилгээ, А^ОҮА, Т-тест, регрессийн шинжилгээ хийж, СоЬеп’§ й, Рагйа1 Е1а 8^иагей (П2)-ийг тооцоолсон. Статистик ач холбогдлыг р<0.05-аар шалгасан. Үр дүн: Сэтгэл ханамжийн ерөнхий түвшин: нийт суралцагчдын ханамж 3.98±0.73 байсан. 2-р дамжааны онош зүйн хичээл: Ханамж хамгийн өндөр (4.07±0.90), ялангуяа “сургалтын агуулга” (4.07±0.90) үнэлэгдсэн. 3-р дамжааны дотор өвчний хичээл: Ханамж хамгийн бага (3.97±0.78), ялангуяа “сургалтын орчин” (3.90±0.90) буурсан. Хүйс ба дамжааны нөлөөг үзэхэд хүйсээр ялгаа статистик ач холбогдолгүй (р>0.05). Дамжаа ахихад дотор өвчний хичээлийн ханамж буурч байна (В=-0.172, р=0.016).Хичээл хоорондын хамаарал үзэхэд хоёр хичээлийн хооронд хүчтэй эерэг хамаарал (г=0.818, р<0.001), гэхдээ нөлөөллийн хэмжээ маш бага (р2=0.008). Дүгнэлт: Суралцагчдын сэтгэл ханамж дунджаас дээш байгаа нь сургалтын агуулгын чанар, багшийн арга зүйн үр дүнг илтгэнэ. Дамжаа ахихад дотор өвчний хичээлийн ханамж буурах нь хичээлийн хүндрэл, нөөцийн дутагдлаас үүдэж болзошгүй. Хоёр хичээлийн хамаарал сул байгаа нь интеграцчилсан сургалтыг хөгжүүлэх шаардлагатайг илтгэж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/122
Эшлэл
М.Өсөхбаяр, Н.Эрдэнэхүү, Я.Энхтөр, Б.Оюунгоо. Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн дотор өвчний онош зүйн хичээлд өгөх суралцагчдийн сэтгэл ханамжийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):177-182.
