Loading...
Элэгний архаг эмгэгийн үеийн тавилангийн үзүүлэлтүүдийг цусны шинжилгээний зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан дүн
Зохиогч
М.Мөнхцэцэг
Ц.Тэмүүлэн
Б.Нарангэрэл
Э.Тэмүүлэн
А.Сумъяабазар
Г.Болормаа
А.Мөнхөө
Р.Мөнхбат
Ц.Одгэрэл
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
191
End Page
195
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Элэгний эсийн хавдар нь элэгний эсээс гаралтай анхдагч хавдар бөгөөд элэгний архаг эмгэг юм. Энэхүү хавдар нь нас баралтын түвшингээрээ дэлхийд 3 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. М Е^^ оноо болон Чайлд-Пью онооны системийг элэгний архаг эмгэгүүдийн үеийн тавиланг тодорхойлоход ашигладаг. Цусны шинжилгээний зарим үзүүлэлт тэр дундаа улаан эсийн тархалтын өргөн (УЭТӨ) нь элэгний хавдар болон бусад хавдруудын үеийн тавиланг таамаглах мөн оношилгооны маркер болгон ашиглаж болох талаар судалгаанууд хийгдэж байгаагаас үндэслэн элэгний эсийн хавдрын үед УЭТӨ-ий эмнэлзүйн ач холбогдлыг үнэлэх зорилгоор сэдвийг сонгож хийлээ. Зорилго: Цусны шинжилгээний зарим үзүүлэлтүүдийг МЕЬ^ оноо болон Чайлд-пью онооны системтэй харьцуулан судалж элэгний архаг эмгэгүүдийн тавиланг тодорхойлохыг зорив. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив нэг төвт, агшингийн судалгааны загвараар Монгол-Японы эмнэлэгт элэгний эсийн хавдар анх оношлогдсон нийт 322 тохиолдлыг эргэн судалж хамруулах шалгуураар тохиолдлын бүлэгт 24 (элэгний хавдар), харьцуулсан бүлэгт элэгний хатууралтай*3 37 үйлчлүүлэгчийг хамруулав. Үр дүн: Судалгааны шалгуурын дагуу сонгогдсон 61 өвчтнийг 3 бүлэгт хувааж статистик боловсруулалтыг гүйцэтгэсэн. Үүнд цусны дэлгэрэнгүй шинжилгээнд тромбоцит болон УЭТӨ 3 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (р< 0.024) байсан бол биохимийн шинжилгээнд үрэвслийн уураг (СКР) (р< 0.018), нийт билирубин (р<0.001) болон альбумины голч утга (р< 0.015) буюу 3 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р< 0.05). К Э ^ С ^ болон эмнэлзүйн МЕЬ^ онооны хооронд статисик ач холбогдол бүхий урвуу хамаарал ажиглагдаж байна (г=-0.356). Дүгнэлт: Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд тромбоцит, УЭТӨ, биохимийн шинжилгээнд үрэвслийн уураг (СКР), нийт билирубин болон альбумины голч утга нь 3 бүлэгт статистик ач холбогдолтой байна. УЭТӨ болон эмнэлзүйн М Е^^ онооны хооронд статистик ач холбогдол бүхий урвуу хамаарал ажиглагдаж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/124
Эшлэл
М.Мөнхцэцэг, М.Аллаберген, Ц.Тэмүүлэн, Б.Нарангэрэл, Э.Тэмүүлэн, А.Сумъяабазар нар. Элэгний архаг эмгэгийн үеийн тавилангийн үзүүлэлтүүдийг цусны шинжилгээний зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):191-195.
