Loading...
Ясны хугаралд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн
Зохиогч
Б.Энхтуул
Б.Ариунзаяа
Н.Түвшинбаяр
Б.Ундрал
Э.Аригбөх
Ц.Лхагвасүрэн
Н.Эрдэнэхүү
Э.Одхүү
Б.Номундарь
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
196
End Page
200
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Ясны сийрэгжилтийн шалтгаант хугарал нь хувь хүний эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн тулгамдаж буй асуудал хэвээр байна. Ясны сийрэгжилт нь удмын, дааврын, эрдсийн, амьдралын хэв маягтай холбоотой олон хүчин зүйлийн нөлөөгөөр ясны бичил бүтцэд өөрчлөлт орсноор ясны нягт буурдаг архаг өвчин юм. Энэ эмгэг нь эмнэлзүйн шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй хэдий ч гол хүндрэл нь хугарал, түүнээс үүдэлтэй хөдөлмөрийн чадвар алдалт, хөгжлийн бэрхшээл бөгөөд хувь хүний амьдралын чанар, өвчтөний гэр бүл, улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөөр байна. Монгол улсад ясны нягтын удаан хугацааны өөрчлөлт, хугаралд нөлөөлөх хүчин зүйлсийг даган тодорхойлсон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Судалгаанд оролцогчдын ясны нягтын 10 жилийн дараах өөрчлөлт болон ясны хугаралд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн, ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр хийгдсэн үндэсний хэмжээний “Монгол хүний ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэг жамын хүчин зүйлийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын эрүүл болон остеопенитэй байсан 133 оролцогчийг 2023 оны 11 сараас 2024 оны 1 сар хүртэлх хугацаанд дахин хамруулж асуумж судалгаа аван (5 бүлэг, 97 асуулт), ясны нягтыг 8ипН§М М Ы -О т т (В еа тт ей , ^ А ) ясны хэт авиан оношилгооны багажаар хэмжилт хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 54.4±9.6 (N=133) ба 33.1% (п=44) нь эрэгтэй, 66.9% (п=89) нь эмэгтэй байв. Нийт оролцогчдын 51.1% ясны хугарлын өгүүлэмжтэй байсан ба шуу яс 10.5%, бусад хугарал 40.7%-ийг эзэлж байв. Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст их байлаа (р<0.05). Ясны хугаралтай бүлэгт ясны нягтын Т-оноо хугаралгүй бүлэгтэй харьцуулахад бага байлаа (р<0.05). Д аминдэм хэрэглэхгүй байх нь ясны хугарал үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болох нь нотлогдлоо (р<0.05). Дүгнэлт: Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст илүү байна. Д аминдэмийн хэрэглээ хангалтгүй байх нь ясны хугарлын бодитой эрсдэл болж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/125
Эшлэл
Б.Энхтуул, Б.Ариунзаяа, Д.Дэлхийцэцэг, Н.Түвшинбаяр, М.Бадрах, Б.Ундрал нар. Ясны хугаралд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):196-200.
