Loading...
Эпилепсийн мэс заслын өмнөх бэлтгэлд урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгийг нэвтрүүлсэн үр дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
16
End Page
20
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эпилепситэй хүмүүсийн гуравны нэг нь эмэнд тэсвэртэйн улмаас эпилепсийн мэс засал эмчилгээ хийгдэх шаардлагатай болдог. Эпилепсийн мэс засал эмчилгээнд зайлшгүй хийгдэх үнэлгээнд урт хугацааны видео хяналтат тархины цахилгаан бичлэг, тархины соронзон резонанст томографи (СРТ), сэтгэц танин мэдэхүйн сорил, багтдаг. АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Эпилепсийн төвийн үйл ажиллагаа 2022 оны 09 сарын 01-ээс амбулаторийн үйл ажиллагаагаар эхэлж 2023 оны 05 сарын 18аас урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгийн тоног төхөөрмжийг хэвтэн эмчлүүлэх тасагт анх удаа суурьлуулж, нэвтрүүлснээр Монголд эпилепсийн мэс засал эмчилгээ олон улсын стандартын дагуу хийгдэх үндэс суурь тавигдсан. Зорилго: Эпилепсийн мэс засал эмчилгээний өмнөх бэлтгэлд урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгийн үр дүнг судлах Арга, аргачлал: Судалгааг проспектив когорт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн МЯЭ-ийн Эпилепсийн төвөөр 2023 оны 05-р сараас 2025 оны 03-р сар хүртэлх хугацаанд үйлчлүүлж, урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгт орсон чамархайн орсон чамархайн эпилепситэй 96 үйлчлүүлэгчийг даган судалжээ. Эпилепсий мэс заслын өмнөх үнэлгээнд урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэг, эпилепсийн протоколтой СРТ, танин мэдэхүй, ой тогтоолтын сорилыг ашигласан. Чамархайн эпилепситэй өвчтөнүүдийн уналтын хэлбэр, семиологийг урт хугацааны дүрс бичлэг, дуу хураагуур, эпилепситэй тэмцэх олон улсын нийгэмлэгийн ангилал (^АЕ-2017) шалгуурын дагуу тогтоосон. Үр дүн: Бидний судалгаанд нийт 297 (104 хүүхэд, 193 насанд хүрэгчид) үйлчлүүлэгч хамрагдаж үүнээс чамархайн эпилепситэй 96 (32%) үйлчлүүлэгч эпилепсийн мэс заслын өмнөх үнэлгээ хийлгэсэн. Чамархайн эпилепситэй хүмүүсийн дундаж нас 33±9.2 жил, хүйсийн харьцаа эрэгтэй:эмэгтэй=1:1, уналт эхэлсэн нас 20±10.9 жил, уналт үргэлжилсэн хугацаа 14.8±10.3 жил, шалтгааны хувьд мэнэнг 21.7%, халууралтын таталт 15.2%, бүтэлт 12.5%, тархины гэмтэл 12.5% тус, тус эзэлж байна. Дүгнэлт: Урт хугацааны видео хяналтат тархины цахилгаан бичлэг нь эпилепсийн голомтыг нарийвчлан тогтоох, уналтын шинж төрхийг илрүүлэх, ялган оношлох, хагалгааны заалтыг оновчтой гаргах, мэс засал эмчилгээний өмнөх бэлтгэлд зайлшгүй шаардлагатай үндсэн шинжилгээ болох нь батлагдлаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/128
Эшлэл
О.Гансувд, Э.Баттамир, Ж.Будлхам, Н.Мэнджаргал, Ц.Солонго, Ц.Пагмадулам нар. Эпилепсийн мэс заслын өмнөх бэлтгэлд урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгийг нэвтрүүлсэн үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):16-20.
