Loading...
Моррисын хамшинж буюу андрогенд бүрэн мэдрэг бус хамшинж, дайврын цистаденома хавсарсан ховор тохиолдол
Зохиогч
Л.Амарзаяа
О.Хэрлэн
Ч.Хулан
М.Лхагва-Очир
Р.Хадбаатар
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
40
End Page
42
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Андрогенд бүрэн мэдрэг бус хамшинж (Моррисын хамшинж) нь 46ХҮ кариотиптай боловч эмэгтэйлэг гадаад төрхтэй, ховор тохиолдох эмгэг бөгөөд Х-хромосомтой холбоотой рецессив хэлбэрээр удамшдаг. Эмнэлзүйн тохиолдол: 2024 онд Юнимед Интернейшнл эмнэлэгт хандсан, анхдагч биений юмгүйдэл, үргүйдэл, аарцгийн архаг өвдөлт бүхий 32 настай өвчтөний тохиолдлыг танилцуулж байна. Бодит үзлэг, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээний үндсэнд Моррисын хамшинж оношлогдсон ба хэвлийн дурангаар хоёр талын бэлгийн булчирхай болон зүүн талын уйланхайт үүсгэврийг авсан. Эд судлалын шинжилгээгээр төмсөгний эд, зүүн үрийн хоолойн шүүдэст цистаденома тодорхойлогдсон. Мэс заслын дараа даавар орлуулах эмчилгээ хийж, дааврын түвшин тогтворжсон. Дүгнэлт: Моррисын хамшинжийн үед тезоперПпс гетпап 1-оос үүдэлтэй үрийн хоолойн цистаденома үүсч болдгийг харуулсан ховор тохиолдол бөгөөд цитогенетик ба гистологийн шинжилгээ оношилгоонд чухал үүрэгтэй болохыг онцоллоо.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/132
Эшлэл
Л.Амарзаяа, О.Хэрлэн, Ч.Хулан, М.Лхагва-Очир, Р.Хадбаатар. Моррисын хамшинж буюу андрогенд бүрэн мэдрэг бус хамшинж, дайврын цистаденома хавсарсан ховор тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):40-42.
