Loading...
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хийсэн хөдөлмөр засал эмчилгээний үр нөлөө
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
116
End Page
122
ISSN
2959-6947
Хураангуй
Удиртгал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэдрэхүй хөдөлгөөний үйл ажиллагаа, мэдрэхүй боловсруулалт, танин мэдэхүйн хөгжил, нийгмийн харилцааны ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай байдаг. Монгол улсад 2023 оны байдлаар 0-18 насны 11835 хүүхэд байгаагаас оюуны хоцрогдолтой 21,396, хавсарсан оноштой 7,409 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Сүүлийн 10 гаруй жилд АШУҮИС-ийн СС-д сэргээн засахын мэргэжилтнүүд болох хөдөлгөөн, хөдөлмөр засалчдыг бэлтгэж байгаагаас тодорхой хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байна. Гэсэн хэдий ч эдгээр хүүхдүүдэд урт хугацааны сэргээн засах эмчилгээ хязгаарлагдмал хэвээр байна. Энэхүү эмнэлзүйн тохиолдол судалгаагаар оюуны болон хавсарсан оноштой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдрэхүйн боловсруулалт, нийгмийн харилцаа, өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг үнэлж, хөдөлмөр засал эмчилгээний үр дүнг үнэлэх юм. Оношилгоо: Судалгаанд оролцогчыг зориудын аргаар “Энэрэл” энэрэл хүүхэд хөгжүүлэх төвөөс хөдөлмөр засалд хамрагдсан хүүхдүүдээс сонгож авсан. Оролцогч А, 16 настай эрэгтэй, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй. Эхний үнэлгээгээр мэдрэхүйн боловсруулалтын асуудал, зан үйл, харилцааны бэрхшээлийг харуулсан. Эмчилгээ: Мэдрэхүйд суурилсан мэдрэхүйн боловсруулалтын эмчилгээ, харилцааны карт, дохионы хэл зэргийг багтаасан тусгай эмчилгээний хөтөлбөрийг асран хамгаалагчтай хамтран боловсруулсан. Хөдөлмөр заслын эмчилгээг долоо хоногт 5 удаа 40 минутаар 11 долоо хоногийн турш хийсэн. Эмчилгээний өмнөх болон дараах үнэлгээнд Зорилгын биелэлтийн хэмжүүр (САЗ) болон Мэдрэхүйн шинж байдлын үнэлгээ 2-г (хүүхэд) тус тус ашигласан. Эмчилгээний үр дүн: Оролцогчид харилцааны карт болон дохионы хэл ашиглан заахад бусадтай харилцах харицаа нэмэгдэж, сэтгэл хөдлөлийн зохицуулалт сайжирч, мэдрэхүйн боловсруулалт сайжирч, гадны өдөөлтийн хэт идэвхжил буурч байгааг харуулсан. Зорилгын биелэлтийн хэмжүүр (САЗ)-д +2 гэж үнэлсэн нь зорилгыг биелэлт хүлээлтээс давсан болохыг харуулж байна. Мөн Мэдрэхүйн шинж байдлын үнэлгээний 2 (хүүхэд) оноо 328-аас 63 болж буурсан нөлөө бүхий эерэг өөрчлөлтүүдийг харуулсан. Дүгнэлт: Мэдрэхүйд суурилсан мэдрэхүйн боловсруулалтын хөдөлмөр заслын эмчилгээ, харилцааны зурган карт, дохионы хэл зэрэг нь мэдрэхүйн асуудал, зан үйл, харилцааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хөдөлмөрийн гүйцэтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахыг харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/145
Эшлэл
С.Булганчимэг, Б.Мендигүл, Т.Туяажаргал, Г.Тунгалаг, Ц.Хонгорзул, М.Эрдэнэцэцэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хийсэн хөдөлмөр засал эмчилгээний үр нөлөө. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):116-122.
