Loading...
Аллоксаны чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн эдийн бүтцийг судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
147
End Page
152
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Аллоксан нь чихрийн шижингийн туршилтын амьтны загвар үүсгэхэд түгээмэл хэрэглэдэг химийн нэгдэл юм. 1943 онд ЗПаш ^ипп апй М ^ е 1сЫе нар аллоксан нь туршилтын амьтдын нойр булчирхайн р-эсэд өвөрмөц үхжил үүсгэдэг гэж мэдээлснээр аллоксаныг чихрийн шижин өвчинтэй холбон судлах болсон байна. Энэхүү судалгаагаар бид аллоксаноор үүсгэгдсэн чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн эдийн бүтцийн өөрчлөлтийг үнэлсэн. Зорилго: Аллоксаны чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн эдийн бүтцэд гарах өөрчлөлтийг судлах Арга, аргачлал: Чихрийн шижингийн эмгэг загвар үүсгэх протоколын дагуу С57В^/6 үүлдрийн 6-8 долоо хоногтой хулганад аллоксан моногидратыг хэвлийн хөндийд тарьж, чихрийн шижингийн эмгэг загварыг үүсгэн нойр булчирхайн эдийн бүтцийг үнэлсэн. Үр дүн: Аллоксаны чихрийн шижинтэй (АЧШ) бүлгийн хулганы нойр булчирхайн арлуудын төвд хүчтэй дегенератив өөрчлөлтийг үүсгэсэн. Арлын хэлбэр зөв биш, арлын төв хэсгээр харьцангуй сийрэгжиж, үхэжсэн (кариолизис) эсүүд ажиглагдсан. Нойр булчирхайн гадаад шүүрлийн хэсэгт ацинусын бүтэц хадгалагдсан, ациноцит эсүүдийн бөөм тод хөх өнгөөр будагдсан, зарим нэг ациноцит эсүүдийн сийвэн бөөмийн харьцаа алдагдаж, сийвэндээ хоосовч агуулсан, таславч хоорондын зай олширсон, цайвар өнгөтэй харагдаж байлаа. Туршилтын 7 дахь хоногт АЧШ бүлгийн хулганы нойр булчирхайн арлын хэсэгт р -эсүүдийн эерэг илэрхийлэл эрүүл хяналтын (ЭХ) бүлгийн хулганатай харьцуулахад багасаж, үхжилийн талбай үүссэн дүр зураг ажиглагдсан. 28 дахь хоногт р -эсүүдийн эерэг илэрхийлэл арлын төв хэсгээр тодорч харагдсан. Лангергансын арлын эерэг будагдсан эсүүдийн чанарын үзүүлэлтийг тоон утгад шилжүүлэн эзлэх хувийг тооцоход инсулин эерэг будагдсан эсийн талбайн эзлэх хувь ЭХ-ын бүлэгт 13.37±0.89, АЧШ бүлэгт 6.01±0.39 байв. Глюкагон эерэг будагдсан эсийн талбайн эзлэх хувь ЭХ-ын бүлэгт 15.27±1.11, АЧШ бүлэгт 5.01±0.58 байв. АЧШ бүлгийн хулганы нойр булчирхайн Лангергансын арлын талбайг ЭХ-ын бүлэгтэй харьцуулахад арлын талбай ихэссэн дүр зураг ажиглагдаж байлаа. Дүгнэлт: Үйл ажиллагааны сорилын үр дүнгээс харахад глюкоз хамааралт инсулины ялгарал туршилтын 28 хоногийн дараа идэвхтэй хэвээр байгааг тодорхойллоо. Аллоксаны нөлөөгөөр үүсч буй үхжил, апоптоз нь нойр булчирхайн Лангергансын арлын инсулин болон глюкагон эерэг будагдсан эсүүдийн эзлэх хувийг бууруулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/150
Эшлэл
Д.Нямсүрэндэжид, А.Долгорсүрэн, Д.Амгаланбаатар, А.Авирмэд. Аллоксаны чихрийн шижинтэй хулганы нойр булчирхайн эдийн бүтцийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):147-152.
