Loading...
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндээс шалтгаалсан амьдралын чанарыг судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
176
End Page
183
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай иргэд 2004 оноос гадаад улсад, 2011 оноос Монгол улсад тус эмчилгээг хийлгэж эхэлсэн байна. Элэг шилжүүлэн суулгасны дараах амьдарсан жил нэмэгдэхийн хэрээр, тухайн жилүүдэд өвчтөний амьдралын чанарт нөлөөлж буй хүчин хүчин зүйлс, мөн тэдгээрийг өөрчлөх боломжтой зүйлсийг илүү ойлгох чухал юм. Хөдөлмөрийн чадварын талаарх судалгаагаар элэг шилжүүлэн суулгасны дараа иргэдийн 6% нь олон улсын хөгжлийн бэрхшээлийн үнэлгээнд үндэслэн ажил эрхлэх боломжгүй гэж тодорхойлсон байдаг бол элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараа 2361% нь бүрэн ажил эрхэлж байна. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараа өвчтөнүүдийн бие болоод сэтгэлзүй, нийгмийн хувьд хэр байгааг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдралын чанар, ажил эрхлэлтийн байдлыг судлах. Арга, аргачлал: Дескриптив судалгааны загвар, асуумжийн аргаар УНТЭ-т болон гадны оронд элэг шилжүүлэн суулгуулсан 144 тохиолдлоос мэдээллийг цуглуулсан. Судалгааг Эрүүл мэндийг үнэлэх ЗР-36 асуумжийг 8 бүлгээр бүлэглэн хуваарийн дагуу оноог дунджлан тооцоолсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 144 тохиолдлын 81 (56.3%) нь эрэгтэй, 63 (43.8%) нь эмэгтэйчүүд байв. Насны бүлгээр 120 (83.3%) нь 1960 насны буюу хөдөлмөр эрхлэх насны, 24 (16.7%) нь 60-аас дээш насны иргэд байв. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараах ажил эрхлэлт нь 41 (28.5%) нь бүтэн цагаар, 19 (13.2%) нь хагас цагаар, 84 (58.3%) нь ажил эрхлээгүй буюу группэд (р=0.024) статистик ач холбогдол бүхий ялгаатай, үүнээс 62 (43%) нь ажил эрхлэх хүсэлтэй, 17 ( 12 %) нь ажил эрхлэх хүсэлгүй, 65 (45%) нь тодорхойгүй (0.173) статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан. Амьдралын чанарын үнэлгээг тооцоолоход бие махбодын үйл ажиллагааны үзүүлэлт ажил хийж байгаа эмчлүүлэгчдийн хувьд 63.52±25.32, ажил хийгээгүй байгаа эмчлүүлэгчдийн хувьд 52.90±25.75 (р=0.018), сэтгэлзүй байдлын үзүүлэлт нь ажил хийж байгаа эмчлүүлэгчдийн хувьд 64.94±14.53, ажил хийгээгүй байгаа эмчлүүлэгчдийн хувьд 53.63±17.87 (р<0.001) байсан бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дараа ажил эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл мэндээс шалтгаалсан амьдралын чанар нь өндөр ба бие махбодын үйл ажиллагааны ерөнхий үзүүлэлт, сэтгэлзүйн ерөнхий үзүүлэлт эмчилгээний дараа буюу жил бүр нэмэгдэж байгаа нь тодорхойлогдлоо.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/154
Эшлэл
Ц.Амаржаргал, О.Сэргэлэн, Ю.Гантөгс. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндээс шалтгаалсан амьдралын чанарыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):176-183.
