Loading...
Монгол орны ундны усны хүнцэл ба хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
184
End Page
190
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхийн усны салбарын хөгжлийн 2023 оны тайлангаар сүүлийн 40 жилийн хугацаанд усны хэрэглээ жилд 1 хувиар нэмэгдэж, хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжил, хэрэглээний хэв маягийн өөрчлөлтөөс шалтгаалан улам ихээр өсөх төлөв ажиглагдаж байгааг тэмдэглэсэн байна. Бага, дунд, өндөр орлоготой орнуудын аль алинд нь усны чанартай холбоотой эрсдэлүүд байдаг. Бага, дунд орлоготой орнуудын байгалийн усны чанар муу, ус цэвэршүүлэлтийн түвшин багатай тэр тусмаа Ази, Африкийн буурай хөгжилтэй орнуудад усны чанарын мэдээлэл, судалгаа ховор, ихэвчлэн мониторинг хийх, тайлангууд зэрэг байдаг. Монгол улсад ундны усны хүнцлийн тархалтыг 2004, 2013, 2019-2022 онуудад хийсэн хэдий ч хүний эрүүл мэндэд үзүүлж буй эрсдэл, нөлөөг тодруулах судалгааны ажлууд хомс байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл билээ. Зорилго: Ундны усанд агуулагдаж буй хүнцлийн хүний эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх Арга, аргачлал: Баримтын судалгааны загвараар ХСУХАТАҮЗЗ-аас зөвшөөрөл хүссэн албан бичиг №01/290 авсны дагуу албан хэрэгцээний зориулалттай судалгааны тайлангийн 29 номоос ундны усанд хүнцэл тодорхойлсон шинжилгээ үр дүн, худгийн мэдээллийн хамт түүж, мэдээллийн сан үүсгэн, хоёрдогч боловсруулалтыг хийсэн. Усаар авах хүнцлийн өртөлтөд тулгуурлан хүний эрүүл мэндийн эрсдэлийг АНУын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагаас гаргасан аргачлалаар (ундны уснаас авах хоногийн нийт тун хэмжээ, амьдралын туршид өртөх тун, хорт хавдрын эрсдэл, аюулын коэффициент) тооцож, эрсдэлийн тооцон үнэлэв. Эрсдэлийн тооцооллыг хийхэд ОУ-ын болон Монгол улсын мэргэжлийн байгууллагууд болох НҮБ, ДЭМБ, ҮСХ, ЭМХТ, НЭМҮТ-ээс 2023 онд нийтэд зарлан мэдээлсэн албан тоон үзүүлэлтүүдийг ашиглав. Үр дүн: Монгол орны 21 аймгийн 329 сум, суурин газрын 1315 худгийн усны дээж болон УБ хотын 9 дүүргийн 2260 усны дээж, нийт 3575 дээжийг шинжлэхэд 61 хувьд нь Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ М ^З 0900:2018 стандартын шаардлагыг хангасан буюу хүн ам ундандаа шууд хэрэглэх боломжтой ундны усны эх үүсвэр байв. Ундны усанд агуулагдаж буй хүнцэл нь 10 мкг/л буюу МУ-ын Ундны усны стандарт болон ДЭМБ-ын Ундны усны чанарын удирдамжийн зөвлөмж утгаас хэтэрсэн дээжийн эзлэх хувь нь Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь болон Налайх дүүргээс хамруулсан худгийн усанд хүнцлийн агууламж 1-6 дахин их хэмжээтэй илэрсэн байна. Ундны уснаас хүнцэлд өртөх хүний эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэхэд аюулын коэффициент 0.12-1.15 хооронд тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Монгол орны Говийн болон Зүүн бүсийн (ДГ, СБ, ДУ, ӨМ, ДО) аймгуудад ундны усны хүнцлийн агууламж нутагшмал хэлбэрээр тархацтай байна. 2. Ундны усаар хүнцэлд өртөх хүний эрүүл мэндийн аюулын коэффициент 0.12-1.15 бөгөөд 8 аймагт 0.3-аас дээш үнэлгээтэй байгаа нь боломжит эрсдэл үүсэх аюултай гэж үнэлэв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/155
Эшлэл
Ч.Өнөрцэцэг, Э.Эрдэнэчимэг, Л.Ундрам. Монгол орны ундны усны хүнцэл ба хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):184-190.
