Loading...
Эмнэлгийн гүйцэтгэлийг “Тогтолцооны цогц үнэлгээ” (Whole System Measures) аргачлалаар үнэлсэн үр дүн: Төрөлжсөн мэргэшлийн зарим эмнэлгийн жишээ
Зохиогч
Б.Лхагвасүрэн
И.Энхцог
Ц.Ариунтунгалаг
Э.Сарангоо
Э.Энх-Эрдэнэ
Ш.Мягмарсүрэн
Б.Гарамгай
Ц.Мөнхтуяа
Л.Баттөр
Ц.Сарнай
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
220
End Page
226
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны ялгаатай байдлын улмаас тухайн улс орны эмнэлгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн харилцан адилгүй байдаг. Аливаа эрүүл мэндийн байгууллага нь чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боломжит бага зардлаар үзүүлэхийн тулд гүйцэтгэлээ тохирсон үзүүлэлтээр, тасралтгүй хэмжиж түүнд үнэлгээ өгч сайжруулах замаар хөгжиж байна. Монгол Улс эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг гүйцэтгэлээр үнэлж эхэлсэн хэдий ч түүнийг олон улсад ашиглагдаж буй аргачлалыг ашиглан цогцоор үнэлсэн судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Монгол Улсын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гүйцэтгэлийг олон улсад ашиглагдаж буй цогц аргачлалаар үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгааны өгөгдлийг 2023-2024 онд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүдийн цахим мэдээллийн сан болон хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулаториор үйлчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрөл авч цуглуулсан. Судалгаанд АНУ-ын Эрүүл мэндийн үйлчилгээний хөгжлийн институт (1пзМи1е Юг НөаИИсагө 1тргоүетеп1)-ээс боловсруулан олон улсад ашиглагдаж буй “Тогтолцооны цогц үнэлгээ” (Мйо1е Зуз1ет Меазигез) аргачлалын хүрээнд өгөгдлийг цуглуулж боловсруулалтыг ЗРЗЗ-25 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Хоногт 1.000 өвчтөнд 9.8 ^ ) тохиолдол бүртгэгдсэн нь олон улсын лавламж үзүүлэлтээс 2 дахин өндөр байв. Судалгаанд оролцогсдын 21 хувь 756 ^ ) нь өөрийн эрүүл мэндийн ерөнхий байдлыг “Муу” гэж үнэлсэн нь олон улсын түвшнээс 4.2 дахин өндөр байна. Нийт 80328 үйлчлүүлэгчдээс 30 хоногийн доторх давтан хэвтэлт 6.5% байсанд зүрхний дутагдал, чихрийн шижин өвчний тохиолдол зонхилж байв. Амбулаториор үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ 64.6%, хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ 71.5% байв. Судалгаанд оролцогсдоос үйлчлүүлэгчийн туршлагыг амбултроиор үйлчлүүлэгчийн 34.44%, хэвтэн эмчлүүлэгчийн 51.75% (Р утга 0.049) нь хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ авсан гэж доогуур үнэлсэн. Дүгнэлт: Тогтолцооны цогц үнэлгээ аргачлалаар Монгол Улсын төрөлжсөн мэргэшлийн зарим эмнэлгийн гүйцэтгэлийг үнэлэхэд давтан хэвтэлт, сэтгэл ханамж нь хөгжиж буй орны эрүүл мэндийн байгууллагын үнэлгээтэй ойролцоо, үйлчлүүлэгчийн туршлага нь өндөр үнэлэгдсэн. Харин тохиолдлын түвшин, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал нь дундажаас доогуур үнэлэгдэв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/160
Эшлэл
Б.Лхагвасүрэн, И.Энхцог, Ц.Ариунтунгалаг, Э.Сарангоо, Э.Энх-Эрдэнэ, Ш.Мягмарсүрэн нар. Эмнэлгийн гүйцэтгэлийг “Тогтолцооны цогц үнэлгээ” (Whole System Measures) аргачлалаар үнэлсэн үр дүн: Төрөлжсөн мэргэшлийн зарим эмнэлгийн жишээ. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):220-226.
