Loading...
Шегрен өвчин болон аутоиммун гепатит, анхдагч хатууралт холангит хавсарсан эмнэлзүйн ховор тохиолдол
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
244
End Page
247
ISSN
2959-6947
Хураангуй
Шегрен өвчин нь гадаад шүүрлийн булчирхайн лимфоцитын нэвчилтээр тодорхойлогддог аутоиммун архаг үрэвсэлт өвчин бөгөөд ксеростоми, ксерофтальми зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэхүү өвчин нь бие даасан хэлбэр болон бусад өвчнүүдтэй хавсарсан байдлаар илэрдэг. Ихэвчлэн ревматологийн талаас ревматоид артрит, тогтолцооны улаан яршлын үед тохиолддог бол бага хувьд нь бусад эрхтэн тогтолцоог хамарсан аутоиммун өвчнүүдтэй хавсардаг. Аутоиммун гепатит нь сийвэнгийн глобулин, эсрэгбиеийн түвшин нэмэгдсэнээр илэрдэг элэгний архаг үрэвсэл юм. Шегрен өвчин нь аутоиммун гепатитай хавсарч илрэх тохиолдол маш ховор бөгөөд зарим эх сурвалжаас үзэхэд зөвхөн 1.7%-д үүсдэг байна. Бидний эмнэлзүйн тохиолдлын хувьд 2022 онд шегрен өвчин оношлогдсон 52 настай эмэгтэйд гепатитын шинж тэмдэг илэрч аутоиммун гепатит оношлогдсон ховор тохиолдол юм. Аутоиммун гепатит нь бусад аутоиммун өвчинтэй хавсарсан тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг багатай илэрдэг учир онош батлагдахад тодорхой хугацаа ордог. Тохиолдлын танилцуулга: 52 настай, эмэгтэй 2020 оноос хойш нүд, ам хуурайших, нүд бүрэлзэх, шүлс ялгаралт багасах, ядарч сульдах зовуурь илэрсэн бөгөөд бодит үзлэгээр тунгалгийн булчирхай үе үе томордог гэх өгүүлэмжтэй байсан. 2022 оны 12 сард Монгол-Япон эмнэлгийн ревматологийн эмчид үзүүлсэн. Лабораторийн шинжилгээгээр апй-ЗЗА52, сепр-Ь, А ^А 1дС, РР эерэг, элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй, ширмер тест эерэг, шүлс ялгаралт < 0.1 мл/мин байв. АС Р-Е^^АР 2016 оношилгооны шалгуурын дагуу 5 оноо хангаж Шегрен өвчний онош батлагдсан5. Эмчилгээнд гидроксихлорохин, глюкокортикостероид схемээр, ходоод хамгаалах, элэг хамгаалах, хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийгдсэн. 2023 оны 3 сард хяналтын үзлэгт лабораторийн шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй, элэгний В, С вирусийн эсрэгбие сөрөг, ^мег-9-Ппе өөрчлөлтгүй байв. Шегрен өвчний талаас эмнэлзүйн эерэг динамиктай байсан учир гидроксихлорохины тунг бууруулж, бусад эмчилгээг хэвээр үргэлжлүүлэхээс гадна гастерэнтрологийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. 2024 оны 8 сард хэвлийн зүүн талаар өвдөнө, нүүр шарлана гэх зовуурьтай Интермед эмнэлгийн гастроэнтрологийн эмчид үзүүлж шинжилгээ бүрдүүлэхэд хэвлийн хэт авиан шинжилгээ хэвийн, 1дО 132 Н, А ^А > 400 ШЦ Алат 119.2 Ц Ц Асат 132.8 Ш_ байсан тул аутоиммун гепатит сэжиглэж элэгний биопси хийсэн. Дүгнэлт: Шегрен өвчин болон аутоиммун гепатит хавсарсан тохиолдол нь эмнэлзүйд ховор тохиолддог бөгөөд энэ нь гадаадын судалгаагаар 1 %-иас бага тархалттай байдаг байна. Гэсэн хэдий ч аутоиммун гепатит нь оношлогдохгүй удсан тохиолдолд элэгний цирроз болон гепатоцеллюляр карцином зэрэг хүндрэлүүдэд хүргэж болзошгүй. Тиймээс шегрен оношлогдсон хүмүүст элэг цөсний талаас зовууриуд, лабораторийн шинжилгээгээр элэгний үйл ажиллагааны алдагдал илэрсэн тохиолдолд эсрэгбиеийн шинжилгээнүүд болон эдийн шинжилгээ хийснээр эрт үед илрүүлэх, ялган оношлох чухал ач холбогдолтойг энэхүү эмнэлзүйн тохиолдлоор онцолж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/164
Эшлэл
Б.Мишээл, Б.Дуулим, Д.Цолмон, Д.Зулгэрэл. Шегрен өвчин болон аутоиммун гепатит, анхдагч хатууралт холангит хавсарсан эмнэлзүйн ховор тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):244-247.
