Loading...
Захын цусны цагаан эсүүдийн тоон үзүүлэлт ба хувь хүний шинж төрхийн шүтэлцээг цусны доноруудад судалсан дүн
Зохиогч
Он
2021 оны дөрөвдүгээр сарын 6
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
33
End Page
38
ISSN
2959-6947
Хураангуй
Монгол уламжлалт анагаах ухааны (МУАУ) өвөрчлөлийн үзэл баримтлалд хүний эрүүл мэндийг хүний билэг чанарын илэрхийлэл болсон хий, шар ба бадганы тэнцвэр дээр үндэслэн авч үздэг ба хүний нийт 7 өвөрчлөлийг ялган үздэг байна. Захын цусны цагаан эс, түүний бүлгүүдийн тоо, хоорондын харьцаа зэрэг үзүүлэлт нь эрүүл хүнд ихээхэн хэлбэлзэлтэй байх ба хэлбэлзэлийнх нь шинжээр хүмүүсийг бүлэглэн кластеруудад хуваах шаардлагатай гэж үздэг. Насанд хүрсэн, эрүүл цусны доноруудад цусны цагаан эс, түүний бүлгүүдийн тоо, хоорондын харьцаа ба хувь хүний зарим шинж төрхийн шүтэлцээг судлах зорилгоор судалгааг хийв. Судалгаанд 287 цусны донорыг хамруулан тэдний цусны бүлэг, хүн амзүйн ба биометрийн зарим үзүүлэлтийг асуумж ярилцлага, бодит үзлэг, донорын эрүүл мэндийн карт дахь мэдээллээс цуглуулав. Захын цусны гранулоцит, моноцит, лимфоцит эсийн тоог (эс/мкл) соронзон идэвхжилт урсгал эс тоолуурын аргаар тодорхойлов. Хүний галбир төрхийг биеийн жингийн индексийг (БЖИ)-ийг ашиглан АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн гаргасан томьёо ба ангилалыг ашиглан тодорхойлов. Хүний зан төрхийг “Four temperament” интерактив онооны сорилийг (O4TS v 1.0) ашиглан тодорхойлов. Хүний өвөрчлөлийг хүний хэв шинжийг тодорхойлох зорилгоор сорилыг ашиглаж МУАУ-ны мэргэжлийн эмч тодорхойлов. Үр дүн: Лейкоцит ба гранулоцит эсийн тоо, гранулоцит/моноцитийн ба гранулоцит/лимфоцитийн харьцаа нь нас ахихын хэрээр буурдаг, эрэгтэй доноруудад моноцит эсийн тоо их, гранулоцит/моноцитийн харьцаа бага, таргалалттай доноруудад лимфоцит эсийн тоо олширсон, гранулоцит/лимфоцитийн харьцаа багассан байв. Монгол уламжлалт анагаах ухааны хүний өвөрчлөл нь цусны цагаан эсийн тоо, харьцаа тодорхой шүтэлцээтэй байж болохоор байна. Шар билэг чанар нь лейкоцит ба гранулоцит эсийн тоо олшрох, гранулоцит/моноцитийн харьцаа нэмэгдэхтэй холбоотой бол хий билэг чанар нь моноцит эс бага байхтай холбоотой байхаар байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/194
Эшлэл
С.Цэндсүрэн, Т.Хонгорзул, Л.Энхсайхан, Ч.Гансүх, Г.Батбаатар, Д.Цэнд-Аюуш нар. Захын цусны цагаан эсүүдийн тоон үзүүлэлт ба хувь хүний шинж төрхийн шүтэлцээг цусны доноруудад судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(1):33-38.
