Loading...
Нидерландын липидийн эмнэлзүйн шалгуураар удмын гиперхолестеролемийг илрүүлсэн дүн
Зохиогч
Он
2021 оны дөрөвдүгээр сарын 6
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
55
End Page
59
ISSN
2959-6947
Хураангуй
Зорилго: Гиперхолестеролемитэй хүмүүст Нидерландын эмнэлзүйн оношлогооны шалгуур үзүүлэлтээр удмын гиперхолестеролемийн магадлалыг үнэлэх. Арга аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар, цусны нийт холестерол ихэссэн, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс илэрсэн 75 үйлчлүүлэгчдийг сонгон хамруулсан. Судалгаанд оролцогчдоос тусгайлан боловсруулсан судалгааны картаар зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг тодруулж, антропометрийн хэмжилтээр биеийн жин, өндөр, биеийн жингийн индекс, хэвлийн тойрог, бодит үзлэгээр артерийн даралт, эвэрлэгийн нум, зовхины болон шөрмөсний ксантом бий эсэхийг үнэлж, ийлдсийн нийт холестерол, триглицерид, БНЛП-Х, ИНЛП-Х, глюкозыг тус тус тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд их сургуулийн эмнэлгийн 2018 оны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, 24-73 насны 75 үйлчлүүлэгч оролцсоноос 45.3% (n=34) нь эрэгтэй, дундаж нас 50.6±10.8 байв. Нидерландын липидийн эмнэлзүйн шалгуураар үнэлэхэд судалгаанд оролцогчдын 4%-д удмын гиперхолестеролеми байх магадлалтай тохиолдол илэрсэн. Тус шалгуур үзүүлэлтүүдийг удмын гиперхолестеролеми үгүйсгэгдсэн, байх боломжтой, магадлалтай бүлгүүдэд харьцуулахад БНЛП-Х-ын өндөр түвшин (≥190мг/ дл) статистикийн үнэн магадлал бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Гиперхолестеролеми бүхий хүмүүсийн 32%-д байх боломжтой удмын гиперхолестеролеми, 4%-д байх магадлалтай удмын гиперхолестеролеми тус тус илэрсэн. Удмын гиперхолестеролеми үүсэхэд БНЛП-Х-ын өндөр түвшин (≥190мг/дл) үнэн магадлалтай байв.
Introduction: Familial hypercholesterolemia (FH) is an autosomal dominant disorder that leads to premature cardiovascular diseases. Purpose: The aim of this study was to assess the probability of familial hypercholesterolemia with Dutch lipid clinic network (DLCN) criteria in patients with hypercholesterolemia. Methods: This cross-sectional study was included 75 subjects with increased total cholesterol and cardiovascular risk factors. The history of cardiovascular risk factors was taken by questionnaires and; body weight, height, BMI, waist circumference, systolic and diastolic pressures, arcus cornealis and tendinous xanthomata were evaluated by physical examination. We determined the serum level of total cholesterol, triglyceride, LDL-C, HDL-C and glucose. Results: A total of 75 subjects aged between 24-73 included in the study and 45.3% (n=34) were men. The mean age of the participants was 50.6±10.8 years. As evaluating the DLCN criteria, result was 4% of patients had probable familial hypercholesterolemia. DLCN indicators was compared into 3 groups of unlikely, possible and probable familial hypercholesterolemia, high level of LDL-C (≥190mg/dL) was statistically significant. Conclusion: In this study, 32% of patients had possible and 4% of patients had probable familial hypercholesterolemia. High levels of LDL-C (≥190mg/dL) were significant relationship to familial hypercholesterolemia.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/199
Эшлэл
Б.Болортуул, Л.Содномцогт, Ө.Цолмон. Нидерландын липидийн эмнэлзүйн шалгуураар удмын гиперхолестеролемийг илрүүлсэн дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(1):55-59.
