Loading...
Хэвийн болон илүү тээлтийн үеийн хүйн бүтэц
Зохиогч
Он
2021 оны дөрөвдүгээр сарын 6
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
116
End Page
120
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Жирэмсний илүү тээлт нь төрөх хүчний гажуудал үүсгэдэг, перинаталь эндэгдэл, төрсний дараа цус алдалтыг нэмэгдүүлдэг эх барихын практикт анхаарал татахуйц асуудлын нэг болдог байна. Манай судлаачдын тооцоолсоноор нийт төрөлтийн 6 хувийг илүү тээлт эзэлж байна. Зорилго: Хэвийн болон илүү тээлттэй төрсөн эхийн хүйн урт, бэхлэгдсэн байдал, бичил бүтцийг харьцуулан судлах. Хэрэглэгдэхүүн: Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭХЭМҮТ-д 20172018 онд үйлчлүүлсэн хэвийн 381-6-401-6 болон 41 долоо хоногоос дээш илүү тээлттэй төрсөн 1061 эхчүүдийн хүйг авч ашигласан. Арга зүй: Хүй бэхлэгдсэн байдлыг төвд, захад, дунд, хальсан дээр 4 хэлбэрээр тодорхойллоо. Хүйн бичил бүтцийг Гематоксилин эозин болон Трихром Массон ВанГинзон будгийг хэрэглэн тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хэвийн тээлттэй эхийн 695 хүйн уртын хэмжээ 27.00-90.00 см-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 56.47±0.334 см байсан бөгөөд илүү тээлттэй 366 хүйн уртын хэмжээ 33.00-92.00 см-ийн хооронд хэлбэлзэж дундаж нь 57.667±0.456 см байлаа, p<0.05. Хүй бэхлэгдсэн байдал нь статистик бодит ялгаагүй байна. Хэвийн тээлтийн үед хөндлөн зүслэг дээр хүйний артерийн эндотелийн эсүүд нь суурийн мембран дээр байрлахдаа олон эгнээ үүсгэн байршиж түүний бөөмүүд нь дээр доор сөөлжиж харагдаж байна. Илүү тээлтийн үед хүйн артерийн хананы нэг тал голомтлог байдлаар холбогч эдийн ширхэгүүд олширч зузаарч, булчинлаг давхаргад гөлгөр булчингийн ширхэгүүд үелсэн бүтэц үүсгэсэн нь ажиглагдаж байна. Хэвийн тээлтийн үед венийн судасны хөндлөн огтлолд суурийн мембран дээр зэрэгцэн суусан хавтгай эндотелийн эсүүд түүний доор орших нимгэн эндотелийн доод давхарга ажиглагдаж байна. Илүү тээлтийн үед венийн судасны булчинлаг бүрхүүл сийрэгжсэн, хөвсийж хавагнан холбогч эдийн давхаргуудад хоосовч зайнууд үүссэн байна. Дүгнэлт: Хэвийн болон илүү тээлттэй хүйн урт, бичил бүтэц бодит ялгаатай, хүй бэхлэгдсэн байдал бодит ялгаагүй байна.
Background: Excessive pregnancies are a major concern in obstetric practice, leading to birth defects, perinatal mortality, and postpartum hemmorrhage. Our researchers estimate that postterm accounts for 6 percent of all births. Objective: Compare the length, attachment, and microstructure of the umbilical cord of a normal or more pregnant mother. Materials: Urguu, Khuree, Amgalan maternity hospitals, and Maternal and Child Health National Center normal pregnancy 381-6-401-6 mothers’ who were treated in 2017-2018 and 1061 mothers who were over 41 weeks pregnant were used. Method: The umbilical cord is defined in four ways: in the center, at the edges, in the midlle, on the film. The microstructure of the umbilical cord was determined using Hematoxylin Eosin and Trichrome Masson Van Ginson dyes. Results: The 695 cord lengths of the normal openings surveyed were 56.47±0.334 cm during the 27.00-90.00cm competition, and the 366 cord lengths ranged from 33.00-92.00cm to 57.667±0.456cm, p<0.05.There is no statistically significant difference in umbilical cord fixation. During normal pregnancy, the endothelial cells of the umbilical artery are arranged in many rows on the basement membrane in a cross-section, and its nuclei are visible from tor to bottom. During pregnancy, it is observed that one side of the ubilical artery wall becomes focal, the connective tissue fibers thicken, and the smooth muscle fibers in the muscular layer from layered structure. During normal pregnancy, squamous endothelial cells sit parallel to the basement membrane in the cross-section of the venous vessel, and a thin layer of thin endothelium beneath it is observed. During overexertion, the venous musculature becomes sparse, and fluffy connective tissue layers become empty. Conclusion: There is a real difference in the length and microstructure of the umbilical cord in normal and more pregnant women, there is no real difference in the position of the umbilical cord.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/214
Эшлэл
Э.Саруулсайхан, Ж.Энхцэцэг, Б.Сувдаа, Д.Амгаланбаатар, С.Энэбиш. Хэвийн болон илүү тээлтийн үеийн хүйн бүтэц. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(1):116-120.
