Loading...
Коронавируст халдвар (COVID-19)-ын үе дэх уушгины хатгааны дүрс оношилгоо
Зохиогч
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
2
Start Page
33
End Page
40
ISSN
2959-6947
Хураангуй
. Коронавируст (COVID-19) халдвар өвчин нь өндөр халдвартай, дэлхий дахинд цар тахал хэлбэрээр тархаж, хүнд хэлбэрийн амьсгалын хурц хам шинжээр илэрдэг эмгэг юм. Өвчнийг оношлох алтан стандарт шинжилгээ болох полемеразын гинжин урвалын хариуны мэдрэг чанар тухайн өвчтний халдвар авсан хугацаа, вирүсийн тоо, сорьцын байрлал, чанар, хэмжээ зэргээс хамаарч янз бүр байна. Дэлхий дахины өмнө энэхүү өвчнийг эрт оношилж тусгаарлах, халдварын тархалтыг зогсоох сорилттой тулгарсаар байна. Тиймээс өвчнийг оношлох, хянах, эмчилгээний шийдвэр гаргахад дүрс оношилгооны шинжилгээг ашиглах хэрэгцээ бий болсон. Бид энэхүү өгүүллэгт дэлхий эрүүл мэндийн байгууллага болон олон улсын голлох радиологийн нийгэмлэгийн зөвлөмж, цээжний дүрсийн шинжилгээнд илрэх өөрчлөлтийг харьцуулан бичлээ. Цээжний рентген шинжилгээнд голлон хэвийн уушгины зураглалууд бүдгэрэх, уушгины 2 талын суурийн хэсгээр давамгайлсан сүүн шилний шинж болон нэвчдэсийн сүүдэр илэрдэг бол цээжний компьютерт томографийн шинжилгээнд нийт өвчтний дийлэх өвчтөнд хэв шинжит хэлбэрийн өөрчлөлт болох захын байрлалтай,билатерал нэвчдэстэй эсвэл нэвчдэсгүй сүүн шилний шинж,чулуун шалны зураглал эсвэл олон голомтот нэвчдэстэй эсвэл нэвчдэсгүй дугараг хэлбэрийн сүүн шил, чулуун шалны зураглал эсвэл урвуу хүрээ шинж болон хэлбэржсэн хатгааны өөрчлөлтүүд илэрдэг. Харин уушгины хэт авиан шинжилгээнд А шугам арилах, В шугам олшрох, плеврийн шугам жигд бус болох зузаарах, уушгины хөдөлгөөн багасах, агааргүй нягтрал ихтэй том нэвчдэс тодорхойлогдох зэрэг шинжүүд илэрдэг байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/229
Эшлэл
Д.Цэвэлмаа, Д.Гончигсүрэн, Д.Мөнхбаатар. Коронавируст халдвар (COVID-19)-ын үе дэх уушгины хатгааны дүрс оношилгоо. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(2):33-40.
