Loading...
Өвдөгний үений үрэвслийн үеийн алхах чадвар болон алхааны үзүүлэлтүүд
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
3
Start Page
51
End Page
53
ISSN
2959-6947
Хураангуй
Хамгийн түгээмэл тохиолддог үений эмгэгүүдийн нэг бол өвдөгний үений үрэвсэл юм. Дэлхийн улс орнуудын хүн амын наслалт нэмэгдэхийн хирээр тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүмүүсийн тоо ихсэж байна1,2. Үйл ажиллагааны болон хөдөлгөөний чадвар алдагдалд хүргэдэг голлох шалтгааны нэг болох өвдөгний үений үрэвслийн улмаас биомеханик буюу булчин, яс, шөрмөс, холбоосын нэгдмэл үйл ажиллагаа алдагддаг. Ингэснээр алхах чадвар алдагдаж, бусдын хараат болж, амьдралын чанар буурдаг3-6. Зорилго: Өвдөгний үений үрэвслийн үеийн алхах чадвар болон алхааны үзүүлэлтүүдийг судлах. Зорилт: Өвдөгний үений үрэвслийн үеийн алхах чадвар болон алхааны үзүүлэлтүүдийг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Бид АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн сэргээн засах анагаах ухааны төвөөр үйлчлүүлсэн өвдөгний үений үрэвсэлтэй 126 хүнийг судалгаанд хамруулав. Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар, зорилтот түүврийн аргыг ашиглан хийсэн. Алхааны үзүүлэлтүүдийг “Сенногайт” төхөөрөмжөөр, алхах чадварыг алхааны сорилоор (Timed Up & Go, TUG) үнэлсэн. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан хүмүүсийн алхааны үзүүлэлтүүдийг үнэлэхэд алхааны тэгш хэмт байдал 90.88±3.31; тогтвортой байдал 94.94±3.65; баруун, зүүн хөлийн стандарт индекс 82.17±7.10 vs 80.52 ±7.24 бөгөөд алхааны хэмнэл минутад 91.32±10.01; алхмын урт 0.94±0.16 метр байсан нь эрүүл хүний хэвийн үзүүлэлттэй харьцуулахад буурсан байна (p<0.05). Алхах чадварыг 6 метрт алхах хугацаагаар тооцоход 16.11±2.49 секунд байсан нь эрүүл хүмүүсийнхтэй харьцуулахад удааширсан байна (p<0.05). Дүгнэлт: Өвдөгний үений үрэвслийн үед хүний алхааны хэвийн үзүүлэлтүүд өөрчлөгдөж, алхах хурд удааширч алхах чадварт сөргөөр нөлөөлдөг байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/256
Эшлэл
Г.Даваасүрэн, Ш.Батчимэг, Ц.Наранцэцэг, А.Балжинням. Өвдөгний үений үрэвслийн үеийн алхах чадвар болон алхааны үзүүлэлтүүд. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(3):51-53.
Түлхүүр үг
