Loading...
Өндгөвч уйланхайжих хамшинжтэй эмэгтэйчүүдийн оношилгоонд Анти-Мюллерийн дааврын ач холбогдлыг үнэлэх нь
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
3
Start Page
54
End Page
58
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Өндгөвч уйланхайжих хамшинж (ӨУХШ) нь дэлхий дахинд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд (НҮНЭ)-ийн дунд оношлогдох шалгуураас хамаараад 4-18% тохиолддог нөхөн үржихүй, дотоод шүүрлийн эмгэг юм1. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ-ийн тохиолдлыг илрүүлэн, АМH-ын оношилгооны ач холбогдлыг тодорхойлох. Зорилт: 1. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ-ийн тохиолдлыг тодорхойлох. 2. ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийн оношилгоонд АМH-ын ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг Эх, хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг (ЭБЭЭ)-ийн Үргүйдэл, Нөхөн Үржихүйн Төв (ҮНҮТ)-өөр 2018 оны 12 сараас 2019 оны 12 сарын хооронд үйлчлүүлсэн нийт 1334 үргүйдэлтэй эмэгтэйд Роттердамын шалгуураар ӨУХШ оношлогдсон 116 тохиолдлоос мэдээлэл дутуу 2 тохиолдлыг хасч 114 тохиолдлыг дагаж судаллаа. Судалгааг явуулахдаа АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээний ёс зүйн хороо болон ЭХЭМҮТийн өсзүйн салбар хорооноос зөвшөөрөл тус тус авсан болно. Үр дүн: Судалгааны хугацаанд 1334 үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ 8.7% (116) илэрсэн. ӨУХШ-тэй, үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн насыг бүлэглэн авч үзэхэд 25-29 насныхан 43.9%, 30-34 нь 30.7%, нь, 20-24 17.5% байсан бол 35-39 насныхан 7.9%-ийг эзэлж байна. Дүгнэлт: 1. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 8.7%-д нь ӨУХШ тодорхойлогдлоо. Энэ нь бусад улс орны тархалттай ойролцоо түвшинд байна. 2. Роттердамын шалгуур бол ӨУХШ-ийн оношилгооны суурь болох бөгөөд харин АМH нь эдгээр шалгуур үзүүлэлт дээр нэмэлт мэдээлэл бүхий тоон биомаркер болж чадаж байгааг бидний судалгааны үр дүн харууллаа. Гэвч энэ үр дүнг батлахын тулд илүү өргөн цар хүрээтэй судалгааны ажлыг хийх шаардлагатай юм.
Objective: To evaluate the role of Anti-Mullerian hormone (AMH) in Mongolian infertility women with Polycystic Ovary Syndrome (PCOS). Methods: Total of 43 females with PCOS were screened among 1350 infertile women All parameters were assessed either with ELISA in 43 infertile PCOS women and 17 age matched apparently healthy controls diagnosed according to Rotterdam consensus. Results: The incidence of PCOS among 1334 infertile women is 8.7%. Mean age of the patients were 27±3.5 yr, duration of infertility 4.0±2.1yr, BMI 26.7±6.5, overweight 27.9% and 27.9% of them were obese. Among patients 51.2% of them have prolonged menstruation, 44.2% with amenorrhea, and 46.2% with hirsutism and acne 18.6%. As a result of hormone assays were LH 8.9IU±3.5, LH/FSH 1.6 ±0.83 [0.1-3.6], AMH 8.1ng/ml ±4.7 /2.9-21.0/. Biochemical tests shown that mean fasting blood glucose 5.1mmol/L±1.7, HDL2.5mmol/L±0.86, LDL 1.2mmol/L±0.49, cholesterol level 4.6mmol/ L±0.63 and TG 1.6mmol/L±0.7. Ultrasound examination has shown that mean antral follicle count were 21.1±1.8. Conclusion: There should be a future trend of using AMH as a diagnostic marker for PCOS in infertility woman.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/257
Эшлэл
Н.Алгирмаа, О.Амаржаргал, Г.Баттулга, Б.Болорчимэг, Д.Мөнхцэцэг, Х.Алтайсайхан. Өндгөвч уйланхайжих хамшинжтэй эмэгтэйчүүдийн оношилгоонд Анти-Мюллерийн дааврын ач холбогдлыг үнэлэх нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(3):54-58.
