Loading...
Амиа хорлож эндсэн тохиолдлуудын стресс зохицуулгын HPA тэнхлэг эрхтнүүдийн бүтэц зүйн өөрчлөлтийг судалсан дүн
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
18
End Page
20
ISSN
2959-6947
Хураангуй
Стрессийн байдалд бие мах бодь дасан зохицох үйлийг мэдрэл дотоод шүүрлийн тэнхлэг эрхтэн болох гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхай зохицуулдаг. Хэт цочмог стресс, эсвэл архаг байнга давтагдах стресс хүний дасан зохицох механизм туйлдахад хүргэдэг. Дасан зохицох механизм туйлдсан үед HPA тэнхлэгийн эрхтнүүдэд, тухайлбал стрессийн даавар гэгдэх кортизол даавар ялгаруулах бөөрний дээд булчирхайд бүтэц-үйлийн гүн өөрчлөлт үүсдэг. Мөн дасан зохицох механизм туйлдсан үед хүн сэтгэц, зан төрхийн өөрчлөлтөд орж амиа хорлох сэдэл, оролдлого, үйлдэл хийдэг.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/280
Эшлэл
Б.Ариунзул, Ж.Эрдэнэбулган, М.Цэрэнбат, Х.Батбаяр. Амиа хорлож эндсэн тохиолдлуудын стресс зохицуулгын HPA тэнхлэг эрхтнүүдийн бүтэц зүйн өөрчлөлтийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):18-20.
