Loading...
Өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар Ропивакайны гидрохлоридын тарилгын уусмалын чанарыг үнэлсэн үр дүнгээс
Зохиогч
Б.Сувдгэрэл
Б.Баясгалан
Э.Сарнайзул
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
110
End Page
112
ISSN
2959-6947
Хураангуй
Монгол улсад үйлдвэрлэгдсэн Ропивакайн 7.5 мг/мл, Ропивакайн 10 мг/мл тарилгын уусмал эмийн үндсэн үйлчлэгч бодис болох ропивакайн гидрохлоридын таних урвал болон тооны тодорхойлолтыг өндөр идэвхт шингэний хроматограф (ӨИШХ)ийн 2 аргачлалаар хамгаалагч колонк ашигласан болон ашиглаагүй гэсэн байдлаар хийж гүйцэтгэсэн. Ингэхэд хамгийн тохиромжтой нь хөдөлгөөнт фаз: ацетонитрил:А уусмал/75:25 (A уусмал калийн дигидрофосфатын pH 2.5 буфер уусмал), баганын дулаан: +25 хэм, багана: С-18, 3CR, 83*4.6 мм, урсгалын хурд: 1.0 мл/мин, хэмжилтийн долгионы урт: 220нм, хамгаалагч колонк ашиглаагүй нөхцөл байв. Энэ аргачлалын дагуу стандарт бодисын уусмалтай харьцуулан хроматограф явуулан хроматограммыг бүртгэж баригдах хугацааг тодорхойлоход стандарт уусмалын баригдах хугацаа дунджаар 1.73 минут, судалж буй уусмалуудын баригдах хугацаа дунджаар 1.69 минут байв. Хроматограммын пикийн хэлбэр зөв, төгсгөлийн фактор 2-оос бага, ропивакайны гидрохлоридын агууламжийг тооцоход 7.33 мг/мл, 9.83 мг/мл байв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/304
Эшлэл
Б.Сувдгэрэл, Б.Баясгалан, Э.Сарнайзул. Өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар Ропивакайны гидрохлоридын тарилгын уусмалын чанарыг үнэлсэн үр дүнгээс. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):110-112.
