Loading...
Төгсөгчдийн талаарх ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
133
End Page
136
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Ажил олгогчийн сэтгэл ханамжийг тодорхойлж, бэлтгэгдэж буй мэргэжилтний ур чадвар хөдөлмөрийн зах зээлд нийцэж буй эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд дутагдаж буй ерөнхий ур чадварыг үнэлүүлэх, ажил олгогчдын үнэлгээ, хүлээлтэд тулгуурлан сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зорилгоор тухайн судалгааг хийсэн болно. Зорилго: Төгсөгчдийг үнэлсэн сонирхогч талуудын сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох. Материал арга зүй: Бүсийн аймгуудын ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгааны мэдээллийг цуглуулахдаа нүүр тулсан сурвалжилга /Face to face Interview/-ын аргыг ашигласан бөгөөд нээлттэй мэдээллийг кодолсны үндсэн дээр SPSS 23.0 программ дээр боловсруулсан юм. Үр дүн: сургалтын үйл ажиллагааны талаар нийт судалгаанд хамрагдагсдын сэтгэл ханамжийн түвшингийн дээд утга 4.31, доод утга 3.79, дундаж утга 4.01 байгаа нь төгсөгчидтэй хамтран ажиллагч, ажил олгогч талын сэтгэл ханамж сайн байгааг харуулж байна. ЭМБ-ын удирдлагуудын 42.8 хувь нь нь сургалтын хөтөлбөрийг хангалттай, 43 хувь нь дунд зэрэг, 14.2 хувь нь нь хангалтгүй хэмээн үнэлсэн байна. Дүгнэлт: Сургалтын үйл ажиллагааны талаар нийт судалгаанд хамрагдагсан ажил олгогчдын сэтгэл ханамжийн түвшин 4.01 байгаа нь хамтран ажиллагч, ажил олгогч талын сэтгэл ханамж сайн байгааг харуулж байна. Чанарын судалгааны үр дүнгээс харахад эмнэлгийн тусгай мэргэжилтэн шаардлагатай байна. Оюутнуудад онолын мэдлэгийг сайн олгохоос гадна анхан шатны эмнэлгийн байгууллагад ажиллах чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн орчинд, хүнтэй харьцах дадлага сургалтыг түлхүү оруулах, төгсөгчдийн бичгийн соёл, зөв бичих тал дээр анхаарах, хувь хүний хөгжлийг дэмжсэн soft skills ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдлаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/310
Эшлэл
Д.Даваачимэг, Д.Сансармаа, Ч.Баярзориг, Д.Янсанжав, Г.Энхцэцэг, Н.Дашзэвэг нар. Төгсөгчдийн талаарх ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):133-136.
Түлхүүр үг
