Loading...
Ургамлын гаралтай сироп эмийн хэлбэр гарган авах технологийн судалгааны үр дүн
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
158
End Page
161
ISSN
2959-6947
Хураангуй
Бид ханиалга намдаах үйлдэл бүхий эмийн ургамлын талаарх тоймыг судлан, ургамлуудыг сонгон сироп эмийн хэд хэдэн загвар дэвшүүлэн тохирох эмийн туслах бодис болон хэмжээг тогтоон, сироп эмийн хэлбэр гарган авсан ба сироп эмийн чанарын үзүүлэлтийг тогтоов. Хүүхдэд зориулсан ханиалга намдаах сироп эмийн хэлбэрийн тохирох найрлагыг тогтоон, гарган авах технологийг боловсрууллаа. Ялгаатай 6 загвар сиропуудын чанарын үнэлгээг Монгол улсын үндэсний фармакопейн шаардлагын дагуу үнэлэхэд Х1, Х2, Х4, Х5 загварууд сироп эмийн ерөнхий шаардлагыг хангаж байв. Цаашид тус хувилбаруудын чанарын шинжилгээ болон фармакологийн судалгааг нарийвчлан хийх шаардлагатай байна.
We studied reviews regarding cough relieving herbs, selected some of appropriate herbs and introduced several designs of drugs in syrup form. Furthermore, we identified all appropriate excipients and its amount and evaluated quality of drug in syrup form. Moreover, we obtained appropriate ingredients of syrup drug for pediatric cough and processed manufacturing technology. In accordance with quality monitoring of Mongolian pharmacopeia, 6 designs of syrup drugs were evaluated and X1, X2, X4 and X5 designs of them were eligible. In further, there is need to evaluate quality and conduct studies of these designs accurately.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/317
Эшлэл
Б.Аймөлдир, Р.Лхаасүрэн, С.Цэцэгмаа, Л.Хүрэлбаатар, Д.Отгонсүрэн. Ургамлын гаралтай сироп эмийн хэлбэр гарган авах технологийн судалгааны үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):158-161.
