Loading...
Уушгины архаг бөглөрөлт өвчний үед CHRNA5, CHRNA3 генийн полиморфизмыг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
162
End Page
165
ISSN
2959-6947
Хураангуй
; Сүүлийн үед хийгдсэн хэд хэдэн судалгаагаар CHRNA5 (rs16969968), CHRNA3 (rs1051730) генийн полиморфизм болон хүрээлэн буй орчны нөлөөлөл нь уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) үүсэх эрсдэлт хүчин зүйл болохыг тогтоогоод байна.1,2 Судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвар ашиглан УАБӨ-тэй 100 хүн, эрүүл 100 хүн хамруулсан. CHRNA5 генийн rs16969968, CHRNA3 генийн rs1051730 генийн полиморфизмыг тодорхойлохдоо огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП)-ын аргыг ашигласан. CHRNA5 генийн rs16969968, CHRNA3 генийн rs1051730 полиморфизмын аллель болон генотипын давтамжийг судалгааны хоёр бүлэгт харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай илэрсэн. Дүгнэлт: 1. CHRNA5 генийн rs16969968, CHRNA3 генийн rs1051730 полиморфизмын эрсдэлт А аллель судалгааны тохиолдлын бүлэгт өндөр давтамжтай илэрсэн нь УАБӨ-д нөлөөлөх удмын эрсдэлт хүчин зүйл байж болохыг харуулж байна. 2. CHRNA5, CHRNA3 генийн А-А гаплотипын хослол агуулж буй хүмүүс УАБӨ-р өвчлөх эрсдэл нь 2.58 дахин их байна.
We have involved 100 COPD case, 100 control subjects using case-control of analytic study. Determination of CHRNA5 and CHRNA3 gene polymorphisms were performed by PCR-RFLP (Polymerase Chain Reaction - Restriction Fragment Length Polymorphism) method. A comparative study of the alleles and genotype frequencies of the polymorphism of the CHRNA5 gene rs16969968 and the CHRNA3 gene rs1051730 revealed statistically significant differences between the two study groups.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/318
Эшлэл
Б.Агарзандан, Ж.Жамбалдорж, Г.Чимэдлхамсүрэн, П.Одончимэг, Ж.Сарантуяа. Уушгины архаг бөглөрөлт өвчний үед CHRNA5, CHRNA3 генийн полиморфизмыг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):162-165.
