Loading...
Ковид-19 цар тахлын үеийн цахим сургалтын талаарх оюутны өөрийн үнэлгээ ба сэтгэл ханамж
Зохиогч
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
43
End Page
45
ISSN
2959-6947
Хураангуй
KОВИД-19 цар тархалтын улмаас сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулах зайлшгүй шаардлага гарч их дээд сургуулиудын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн энэ үед сургалтын чанарыг оюутны өөрийн үнэлгээ, сэтгэл ханамжийг судлах нь сургалтын чанарыг сайжруулахад чухал юм. Цахим сургалтын талаарх оюутны өөрийн үнэлгээ, сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлоход зорилгын хүрээнд тоон судалгааны асуумжийн аргыг ашиглаж, нийт АШҮУИС-ийн 3153 оюутныг хамруулав. АШУҮИС-ийн арван оюутан тутмын ес нь цахим хичээл хуваарь, цаг баримтлах байдал, хөтөлбөрийн дагуу хичээл орж буй байдал, хичээлийн агуулгыг тодорхой, ойлгомжтой гэж үнэлж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь курсээр ялгаатай байна. АШУҮИС-ийн арван оюутан тутмын долоо нь цахим хичээлд багш үзүүлэн, таниулах материал сайн ашигладаг, хичээлээр онолын мэдлэгээ бататгадаг, багштай эргэх холбоотой харилцаж чаддаг байна. Оюутнуудын цахим сургалтын ерөнхий сэтгэл ханамжийн түвшин өндөр ба сэтгэл ханамжийн түвшин болон курс урвуу хамааралтай байна, салбар, бүрэлдэхүүн сургуулиар авч үзэхэд ялгаагүй байв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/349
Эшлэл
С.Хандмаа, Х.Сэр-Од, Б.Балжинням, С.Гал-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Нямдорж4 Г.Батбаатар. Ковид-19 цар тахлын үеийн цахим сургалтын талаарх оюутны өөрийн үнэлгээ ба сэтгэл ханамж. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):43-45.
