Loading...
Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреозыг илрүүлсэн үр дүн
Зохиогч
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
69
End Page
72
ISSN
2959-6947
Хураангуй
Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреозыг илрүүлж, эмнэлзүйн эрт илрэх шинжүүдийг тогтоох зорилготой. Нийслэлд 20122020 онд мэндэлсэн 23002 нярайд төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг хийсэн ба байнгын хэлбэртэй 93, түр зуурын хэлбэртэй 13 хүүхдийг хамруулан тохиолдол хяналтын судалгаагаар эмнэлзүйн эрт илрэх шинжүүдийг харьцуулан судлав. Судалгаанд хамрагдсан 23002 нярайд төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг хийхэд 11 хүүхдэд төрөлхийн анхдагч гипотиреозын байнгын хэлбэр, 13 хүүхдэд төрөлхийн анхдагч гипотиреозын түр зуурын хэлбэр батлагдлаа. Төрөлхийн анхдагч гипотиреозын тохиолдол 2091 амьд төрөлтөд 1 байв. Төрөлхийн анхдагч гипотиреозтой хүүхдийн 75%-д нярай үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, 25%-д зунгаг оройтох (P=0.001), зулай том (P=0.001), хүйн ивэрхий (P=0.001), арьс эрээнтэх (P=0.001) шинжүүд илрэв. Улаанбаатар хотод төрөлхийн анхдагч гипотиреозын тохиолдол 2091 амьд төрөлтөд 1 байна. Төрөлхийн анхдагч гипотиреозтой дөрвөн хүүхэд тутмын гуравт нь нярай үед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа учир хүүхэд бүрийг скрининд хамруулах нь чухал байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/354
Эшлэл
Ц.Алтантуяа, Ц.Цолмон, Н.Сүмбэрзул, Х.Наранчимэг, Н.Гэрэлмаа, Б.Оюун-Эрдэнэ нар. Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреозыг илрүүлсэн үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):69-72.
