Loading...
Эмчлүүлэгчдийн дунд SARS-CoV-2 нүклейн хүчлийн илрэлт ба халдварын эсрэг өвөрмөц дархлаа тогтоц, эмнэлзүйн явцыг судалсан дүн
Зохиогч
С.Анхбаяр
Ц.Наранзул
Н.Баясгалан
Г.Сарангуа
Ч.Хишигмөнх
М.Ууганчимэг
Б.Ганцоож
Ч.Хүрэлбаатар
Б.Дармаа
Л.Баттөр
С.Ариунтөгс
П.Нямдаваа
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
127
End Page
137
ISSN
2959-6947
Хураангуй
КОВИД-19 цар тахлын хүрээ, SARS-CoV-2 вирусээр сэдээгдсэн амьсгалын замын цочмог хамшинжийн хүндрэлийн зэргийг тооцоолоход одоогийн мэдээлэл хангалттай нотолгоо өгч хараахан чадахгүй байна. Бид энэ судалгаагаар Монгол улсад уг цартахал анх голомтлон гарах үед бүртгэгдсэн 32 тохиолдлыг хамруулан амьсгалын дээд замд вирусийн ачаалал, цусанд вирусийн эсрэг өвөрмөц дархлааны хариу урвал (IgG болон IgM үүсэлт), уушгинд үүссэн өөрчлөлтийг эмнэлзүйн хүндхүндэвтэр болон хөнгөн 2 бүлэгт харьцуулан судаллаа. Судалгаагаар амьсгалын дээд замд вирусийн ачаалал SARS-CoV-2 халдварын дараах дөрвөн долоо хоногийн турш илэрч, цаашид Бх-ПГУ-ын шинжилгээнд “сөрөг” хариу гарсан бол IgG-гийн таньц вирусийн ачаалалтай урвуу хамааралтайгаар хоёр дахь долоо хоногт өсч цаашид тогворжсон. Харин IgM 2-3 дахь долоо хоногт үүсч цаашид буурсан. Хүнд-хүндэвтэр болон хөнгөн бүлгийг харьцуулахад IgG үүсэлт нь хүнд-хүндэвтэр өвчтөнд 10 дахь хоногоос эхлэн огцом өсөх хандлага ажиглагдсан бол хөнгөн өвчтөнд IgM-ийн таньц сул илэрлээ. Хүнд-хүндэвтэр бүлгийн өвчтөнүүдийн КТГын зургийг хөнгөн өвчтөнтэй харьцуулахад хүнд хэлбэрийн үед уушгины нэвчдэст өөрчлөлтүүд илэрч дэлбэнцрүүдийн агааржилт буурсан. Энэхүү судалгаа нь КОВИД-19 халдварын оношилогоо, өвчний үе шат, эдгэрэлтийг үнэлэх шалгуурт чухал ач холбогдолтой юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/365
Эшлэл
С.Анхбаяр, Ц.Наранзул, Г.Цогзолмаа, Н.Баясгалан, Г.Сарангуа, Ч.Хишигмөнх нар. Эмчлүүлэгчдийн дунд SARS-CoV-2 нүклейн хүчлийн илрэлт ба халдварын эсрэг өвөрмөц дархлаа тогтоц, эмнэлзүйн явцыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):127-137.
