Loading...
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн угаарын хийн өртөлт, эрүүл мэндийн нөлөө
Зохиогч
Он
2021 оны арван нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
8
Start Page
152
End Page
154
ISSN
2959-6947
Хураангуй
Улаанбаатар хотод 2019 оны хавраас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглон шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн хэдий ч хүн амын дунд угаарын хийн хордлогын тохиолдолд 2.8 дахин нэмэгдсэн. Тиймээс шахмал түлшний хэрэглээтэй холбоотой гэр хорооллын айлуудын дотоод орчны агаарт угаарын хийн концентрацийг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 41 өрхөд эрүүл ахуйн хэмжилт хийж, асуумж судалгаа авсан. Дотоод орчны агаарт угаарын хийн концентрацийг тодорхойлох хэмжилтийг айлын гал тогооны хэсэг хүний амьсгалын түвшинд буюу 1-1.5 метрийн өндөрт байрлуулж нийт 41 айлд дунджаар 22.6 цагийн турш хэмжилт хийсэн. Угаарын хий (CO)-н хэмжилтийг MNS 4991:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын бүсийн агаар дахь хорт бодисын концентрацыг хэмжих аргачлалд тавих шаардлагын дагуу идэвхгүй өнгө үзүүлэгч шилэн гуурс хэрэглэн хэмжилтийг мг/м3 нэгжээр илэрхийлсэн. Цагт жинлэсэн дундаж концентрацийг ДЭМБ-ын удирдамжид заасан хүлцэх хэмжээтэй харьцуулан дүгнэсэн. Хэмжилт хийгдсэн 41 айлын дотоод орчны агаарт угаарын хий (СО) хэмжилтийг хийхэд дунджаар 13.37±8.9 мг/м3 гарсан ба хүлцэх хэмжээнээс 2.3 дахин их гарсан. Байшин сууцанд энгийн зуух ашигладаг айлууд угаарын хийн өртөлтөнд илүүтэй өртөж байна. Судалгаанд хамрагдсан айлуудын 19.5 хувьд нь гэр бүлийн хэн нэгэн гэртээ угаарын хийнд хордсон тохиолдол гарч байжээ.
In Ulaanbaatar, charcoal usage has been banned and started using briquettes instead since the spring of 2019, but the number of cases of carbon monoxide poisoning has increased 2.8 times. Therefore, there is a need to determine the concentration of carbon monoxide in the indoor air of Ger district households related to the use of briquettes, to identify the factors influencing it, and to take preventive measures. In this study, 41 households in the Ger districts of Ulaanbaatar were surveyed and questionnaires were taken. Measurements to determine the concentration of carbon monoxide in the indoor air were placed at the level of human respiration or 1-1.5 meters above the kitchen area and were measured for an average of 22.6 hours in 41 households. Measurement of carbon monoxide (CO) MNS 4991: 2000 Occupational safety and health. In accordance with the requirements for method of determination of toxic substances concentration in the air of working zone the measurement is expressed in mg/m3 using a passive detector tube. The weighted average concentrations per hour were compared with the tolerances specified in the WHO guidelines. Measurements of carbon monoxide (CO) in the indoor air of 41 households yielded an average of 13.37±8.9 mg/m3, which is 2.3 times higher than the allowable level. Households that use ordinary stoves in their homes are more exposed to carbon monoxide. 19.5 percent of the surveyed households were poisoned by carbon monoxide at home.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/505
Эшлэл
С.Насантогтох, Г.Цацрал, Э.Эрдэнэчимэг, Д.Нарансүх. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн угаарын хийн өртөлт, эрүүл мэндийн нөлөө. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(8):152-154.
