Loading...
Ахмад настны амьдралын сэтгэл ханамжинд нөлөөлөх зарим хүчин зүйлс
Зохиогч
Он
2022 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
1
Start Page
18
End Page
23
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хүн амын дундаж наслалт уртасч, нийт хүн амд ахмад настай хүн амын эзлэх хувь нэмэгдэж байгаа тул дэлхийн улс орнууд тэдэнд чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаагаа эрүүл мэндийн асуудлаар л хязгаарладаг хандлага өөрчлөгдөж байна. ДЭМБ, НҮБ зэрэг ОУ-ын байгууллагууд гишүүн улс орнууддаа ахмад настануудын бодлогоо шинэчлэн сайжруулах, ирэх 20 жилд сэтгэлзүйн, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг өгч, амлалт авч байна. Зорилго: Монгол улсын ахмад настнуудын амьдралын сэтгэл ханамж, түүнд нөлөөлөх хүн ам зүй, нийгмийн зарим хүчин зүйлсийг тодорхойлох Арга, аргачлал: Судалгаанд УБ хотын 3 дүүрэг, Говь, Хангайн бүсийн 2 аймгийн 4 сумаас нийт 304 ахмад настнуудыг хамруулав. Амьдралын сэтгэл ханамжийг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны (ОУЭЗХА)-хөгжлийн байгууллагын боловсруулсан “Субьектив сайн, сайхан байдлыг хэмжүүр”-ийг ашиглав. Үр дүн: Тус судалгаанд оролцогчдын амьдралын сэтгэл ханамжийн түвшин бусад улс орнуудын үзүүлэлтээс өндөр байна. Ганцаардах мэдрэмжтэй байх, эрүүл мэндээ муу гэж үзэх нь сэтгэл ханамжийн түвшинг бууруулдаг бол хотод амьдардаг, ажил эрхэлдэг, эрүүл мэндээ сайн хэмээн үнэлдэг байх нь сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Монголын ахмад настнуудын сэтгэл ханамжийн түвшин нь өөрийн эрүүл мэндийн үнэлгээ, боловсролын түвшин, ганцаардал, нийгмийн үйл ажиллагаа, хаана амьдардаг зэргээс шууд хамааралтай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/533
Эшлэл
О.Саранчулуун, Л.Хоролсүрэн, М.Еркебулан, Б.Анужин, Ф.Касати, М.Сугармаа. Ахмад настны амьдралын сэтгэл ханамжинд нөлөөлөх зарим хүчин зүйлс. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(1):18-23.
