Loading...
Ковишиелд болон вероцелл вакцинаар дархлаажуулсан бүлгийн оролцогчдод SARS-CoV-2 вирусийн титэм уургийн эсрэг үүссэн эсрэгбиеийн титр ба хугацааны хамааралыг судалсан дүн
Зохиогч
Ж.Буджав
А.Бямбажав
Г.Есөнзаяа
Г.Уранбилэг
Д.Баяржаргал
Х.Доржханд
Б.Соёлоо
Ц.Уянга
М.Орхон
М.Ариунмарал
Х.Болор
Ж.Болортуяа
Э.Цээпил
М.Мөнгөнхуяг
С.Мөнхбаяр
Б.Мөнхбат
Ж.Оюунбилэг
Я.Амаржаргал
Д.Лхагвасүрэн
Он
2022 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
1
Start Page
82
End Page
85
ISSN
2959-6947
Хураангуй
Монгол улсад нийт хүн амын дийлэнх нь Ковишиелд болон вероцелл вакцины хос тунд хамрагдсан тул уг хоёр төрлийн вакцинаар үүсгэгдсэн 3 төрлийн эсрэгбиеийн төвшний хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судлахыг зорьсон. Бид дээрх 2 бүлгийн нийт 178 оролцогчдыг таниулсан зөвшөөрлийн үндсэн дээр судалгаанд хамруулав. Вакцинжуулалтаас хойш 14, 28, 60 хоногийн хугацаанд оролцогчдын захын цусанд үүссэн 3 төрлийн эсрэгбиеийн титр болон хугацааны хамаарлыг тус бүрт нь судлахад судалгааны 2 бүлэгт саармагжуулагч эсрэгбиеийн төвшин хугацаанаас хамаарсан ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй. Харин титэм уургийн рецептор холбох хэрчмийн эсрэг үүссэн иммуноглобулин-G болон титэм уургийн эсрэг үүссэн нийт эсрэгбиеийн титрийн төвшин хугацаанаас хамаарсан ялгаатай үр дүн гарсан байлаа. Эсрэгбиеийн үүсэлтэнд оролцогчдын нас, хүйс мөн вакцины төрөл зэрэг нь нөлөөлөөгүй үр дүн гарлаа.
Background: The majority of Mongolian population was vaccinated by Covishield and Verocell vaccines. In this study we investigated the level of Covid-19 post-vaccination antibody response with Covidshield and Verocell vaccines, respectively. Materials and methods: A total 178 participants were enrolled in this study, including both doses of vaccination with Covidshield and Verocell vaccine groups. We determined levels of three different antibody such as SRBD-IgG, neutralizing antibody and total anti spike protein immunoglobulins at 14 days, 28 days and 60 days after two dose of vaccination, respectively. Results: When the titers and time correlations of the three types of antibodies in the peripheral blood of the participants at 14, 28, and 60 days after vaccination were studied, no significant results were observed in the two study groups depending on the level of neutralizing antibodies. However, the results of immunoglobulin-G against the coronary protein receptor binding site and the titer level of total antibodies against the coronary protein were different over time. The age, sex, and type of vaccine of the participants did not affect the development of antibodies.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/548
Эшлэл
Ж.Буджав, А.Бямбажав, Г.Есөнзаяа, Г.Уранбилэг, С.Анхтуяа, Д.Баяржаргал нар. Ковишиелд болон вероцелл вакцинаар дархлаажуулсан бүлгийн оролцогчдод SARS-CoV-2 вирусийн титэм уургийн эсрэг үүссэн эсрэгбиеийн титр ба хугацааны хамааралыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(1):82-85.
