Loading...
Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн психометрийн үзүүлэлтийг тодорхойлсон дүн
Зохиогч
Алима(ALIMA)
Д.Солонго
Н.Баасанжав
Г.Хулан
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
151
End Page
156
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хангахад сувилагчийн мэргэжлийн чадамж чухал үүрэгтэй. Сувилагчийн чадамжийг үнэлэх нь хүний нөөцийн төлөвлөлт, тасралтгүй сургалтын хэрэгцээг тодорхойлох, сувилахуйн тусламжийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын психометрийн үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг арга зүйн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд улсын 11 эмнэлгийн 550 сувилагчийг хамруулж, Мин Лю нарын (2007) боловсруулсан сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийг ашиглан 2024 оны 6-12 сарын хооронд мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Асуумжийн дотоод найдвартай байдал кронбах альфа коэффициент 0.98 байв. Агуулгын хүчин төгөлдөр байдлын үзүүлэлтүүд (Content Validity Index CVI) I-CVI ≥ 0.78, S-CVI/Ave=0.98, S-CVI/UA=0.85 байсан нь агуулгын хүчин төгөлдөр байдал сайн байгааг харуулж байв. Варимакс (Varimax) эргүүлэгтэй фактор шинжилгээгээр фактор ачааллын утга 0.380–0.780 хооронд хэлбэлзсэн. Дүгнэлт: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын дотоод найдвартай байдал болон хүчин төгөлдөр байдал хангалттай болох нь тодорхойлогдов.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1667
Эшлэл
Алима(ALIMA), Д.Солонго, Н.Баасанжав, Г.Хулан. Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн психометрийн үзүүлэлтийг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):151-156.
