Loading...
Хүүхдийн бие дэх микроэлементийн агууламжийг судалсан дүн
Зохиогч
Он
2022 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
2
Start Page
29
End Page
34
ISSN
2959-6947
Хураангуй
Микроэлементийн тэнцвэртэй байдал нь бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөнд нэн шаардлагатай бөгөөд биед агуулагдах түвшин тэнцвэртэй байх нь хоол тэжээлийн хэрэглээ, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар микроэлементийн талаар судалгаа эрчимтэй хийгдэж байгаа ч манай улсын хувьд хүүхдийн бие дэх микроэлементийн түвшинг тодорхойлох, цаашид дэлгэрүүлж судлах шаардлагатай. Арга аргачлал: Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийг түшиглэн 8-17 насны харьцангуй эрүүл нийт 538 хүүхдийг хамруулж нэг агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн ба хүүхдийн дагзнаас 1гр орчим үс авч, Геологийн лабораторид “Индукцийн холбоост плазмын масс спектрометр”-ийн аргаар шинжилсэн. Үр дүн: Хүүхдийн микроэлементийн дундаж агууламж (мкг/г): Fe219.7(122.9-438), Zn-208.1(172.00-257.1), Cu-15.34 (11.87-19.89), Mn4.53(2.92-8.44), Se-0.49(0.49-0.74), Co-0.11(0.09-0.29), Cr-13.78(9.0920.35) байна. Fe, Mn, Cr-ын түвшин нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/600
Эшлэл
С. Азбаяр, Р.Оюунхишиг, Г.Оюунболор, Г.Отгон, Ж.Отгонболд. Хүүхдийн бие дэх микроэлементийн агууламжийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(2):29-34.
