Loading...
Үе тэнгийн тусламжтай суралцах сургалтын арга: Мета-анализ судалгаа
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
168
End Page
173
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Үе тэнгийн тусламжтай суралцах нь идэвхитэй сургалтын арга юм. Үе тэнгийнхний тусламжтай суралцсанаар оюутнууд өөрсдийн суралцах үйлд идэвхитэй оролцохын зэрэгцээ үе тэнгийнхнийхээ мэдлэг туршлагаас суралцах боломжтой. Зорилго: Бид анагаахын оюутнуудын эмнэл зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд үе тэнгийн тусламжтай суралцах сургалтын аргын үр дүнг судлах зорилго тавин судалгааны ажлаа хийлээ. Арга, аргачлал: Pubmed, HInary зэрэг мэдээллийн сангаас “peer assisted learning” OR “PAL” OR “peer learn” OR “peer tutor” OR “peer teach”) AND (“traditional teaching” OR “faculty” OR “expert” OR “instructor” OR “staf” OR “tutor“ mesh нэршил ашиглан хайлт хийв. 2023 оны 9-р сараас өмнө нийтлэгдсэн үе тэнгийн тусламжтай сургалтын аргыг туршсан санамсаргүй хяналтат туршилт (RCTs) судалгаануудыг хайж гарчиг хураангуйг шалгасны дараа оруулах шалгуурын дагуу сонгогдсон өгүүллийг бүрэн эхээр уншиж мэдээллийг цуглуулав. Оруулах шалгуурт үе тэнгийн тусламжтай суралцах аргыг туршсан санамсаргүй хяналтат туршилт судалгааг оруулав. Үр дүн: Үр дүнгийн боловсруулалтыг RevMan 5.3 программ ашиглан хийв. Анагаахын мэдээллийн цахим хуудаснаас хайлт хийхэд 9000 гаруй илэрц гарч ирснээс оруулах шалгуурт үндэслэсэн 17 судалгаанд дүгнэлт хийв. Анагаахын чиглэлээр суралцаж буй 2512 оюутныг хамарсан 17 судалгаанд дүн шинжилгээ хийж эмнэл зүйн мэдлэг болон ур чадварын сайжралыг үнэлэв. Мета-анализ судалгаанаас харахад үе тэнгийн тусламжтай суралцах сургалтын арга ашигласан бүлгийн оюутнууд уламжлалт сургалтын арга ашигласан бүлгийн оюутнуудаас шалгалтын гүйцэтгэл илүү байсан (p=0.002). Дүгнэлт: Үе тэнгийн тусламжтай суралцах сургалтын аргыг анагаахын оюутны боловсролд нэвтрүүлэх нь үр дүнтэй сургалтын арга байж болно.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1076
Эшлэл
Б.Одгэрэл, Б.Уянга, Р.Оргилмаа. Үе тэнгийн тусламжтай суралцах сургалтын арга: Мета-анализ судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):168-173.
