Loading...
Монгол эрэгтэйчүүдийн үргүйдэлд БЗХӨ-ний нөлөөллийг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2024 оны арван хоёрдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
8
Start Page
81
End Page
84
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Манай улсад эрэгтэйчүүдийн үргүйдэл сүүлийн үеийн техникийн дэвшил, бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) болон бусад олон хүчин зүйлтэй холбоотойгоор нэмэгдэж, залуужих хандлагатайг мэргэжлийн андрологич эмч нар онцлон тэмдэглэсэн байна. Эрэгтэйчүүдэд үргүйдэл үүсэхэд далд хэлбэрийн БЗХӨ-ний (бактер, вирус, мөөгөнцөр, эгэл биетэн) хавсарсан халдварууд илүү нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаанууд баталж байна. Харин манай улсад эрэгтэйчүүдийн үргүйдлийг БЗХӨ–тэй уялдуулсан судалгааны ажил цөөн байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Эрэгтэйчүүдийн дунд тохиолдож буй үргүйдийн түгээмэл тохиолдох хэлбэр болон түвшин тодорхойлж үүнд БЗХӨний үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг 2024 оны 07-дугаар сараас 2024 оны 11-дүгээр сар хүртэл “Алтан жор’’ эрэгтэйчүүдийн эмнэлэг, клиник лаборатори болон АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удам зүйн тэнхимийг түшиглэн эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ Спермограммын шинжилгээг ДЭМБ-аас 2020 онд боловсруулсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэв. БЗХӨний үүсгэгчдийг (Chlamydia trachomatis, Mycoplasma genitalium, Neisseria gonorrhoeae, Ureaplasma urealiticum гэх мэт), бодит хугацааны ПГУын аргаар, тэмбүү өвчин үүсгэгчийг ийлдэс судлалын аргаар илрүүллээ. Үр дүн: Бидний судалгаанд нийт 1675 үйлчлүүлэгч спермограммын шинжилгээнд хамрагдсанаас нормозоосперм хэлбэр буюу эрүүл 60.6% хүн (n=1015) үүнээс БЗХӨ-тэй 36.9% (n=375) байв. Харин үрийн шингэний шинжилгээгээр ямар нэг өөрчлөлттэй 660 (39.4%), үүнээс БЗХӨ-тэй 67.2% (n=444) тогтоогдлоо. Дүгнэлт: 1. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн астенозоосперм хэлбэр түгээмэл тохиолдож байгаа ба үргүйдлийн түвшин 25-29; 30-34 насанд өндөр тодорхойлогдож байна. 2. БЗХӨ түвшин 67.2% тодорхойлогдож байна. Chlamydia trachomatis, Mycoplasma, Ureaplasma халдварууд үргүйдэл үүсгэх хүчтэй эрсдэл болж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1186
Эшлэл
С.Арнабек, А.Шийрэвнямба, Ж.Сарантуяа. Монгол эрэгтэйчүүдийн үргүйдэлд БЗХӨ-ний нөлөөллийг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(8):81-84.
