Loading...
Тархины саажилттай хүүхдүүдэд ясны нягт тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
85
End Page
89
ISSN
2959-6947
Хураангуй
Тархины саажилтын үед ясны нягт буурахад олон хүчин зүйл нөлөөлдөг тухайлбал, Д аминдэмийн дутал, таталтын эсрэг эмийн хэрэглээ, хөдөлгөөний идэвх буурах, хоол тэжээлийн дутал зэрэг нь чухал хүчин зүйл болдог. Бид тархины саажилт оноштой, 4-14 насны 30 хүүхдийн ясны хатуу эдийн нягтыг DEXA аппаратаар үнэлэн, ийлдсийн Д аминдэмийн хэмжээг тодорхойлж, ясны нягтад нөлөөлөх хүчин зүйлийг асуумжийн аргаар тодорхойлсон. Тархины саажилттай хүүхдийн 43.3% нь яс сийрэгжилттэй (остеопороз), 16.7%-д ясны нягт буурсан (остеопени) байна. Тархины саажилттай хүүхдийн 40%-д ийлдсийн Д аминдэм буурсан, ясны нягт наснаас урвуу, дунд зэргийн хүчтэй хамааралтай (r=0.5, p<0.001), байгаа нь хөдөлгөөний чадвар алдалтын хугацаа нь ясны нягтад нөлөөлөх чухал хүчин зүйл байж болохыг илтгэж байлаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/357
Эшлэл
Н.Түвшинбаяр, Б.Оюунбилэг, Дамагой Жандаулеть, С.Булганчимэг, М.Мөнхзол. Тархины саажилттай хүүхдүүдэд ясны нягт тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):85-89.
