Loading...
Варикоз буюу “Хөлийн хөх судас” бүдүүрэх эмгэгийн үеийн гал зүү эмчилгээний нөлөөг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
69
End Page
71
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Варикоз буюу хөлийн судас бүдүүрэх үеийн 2-р үе шатанд арьсны гадаргуугаас товойн харагдаж эхэлдэг. Хүндрэх загатнах, өвдөх, үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Дэлхий дахинд хөлийн судас бүдүүрэх эмгэг нь Хятад, Солонгос, Япон, Монгол, Казакстан улс орнуудад өргөн тохиолддог эмгэг юм. Арга, аргачлал: Хөлийн судас бүдүүрэх эмгэгийг оношлоход цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, тодосгогчтой соронзон резонанс томографи, хөлийн венийх судасны хэт авианы шинжилгээнд тулгуурлана. Үр дүн: Өвчтөн Б 43 настай эрэгтэй 2 жилийн өмнөөс баруун хөлийн шилбэний судас дагаж халуу төөнөж өвдөнө гэсэн зовуурьтай, цус бүлэгнэлтийн шинжилгээнд РТ, РТ ихэссэн, хөлийн вений судасны хэт авианы шинжилгээнд РегГогап! ^е та 0.45см болж өргөссөн, хавхлагын дутагдалтай. Дүгнэлт: Гуяны дотор талаар 0,68см, шилбэний дотор болон гадар талаар 0.46-0.59см өнгөц вений гогцоотой өвчтөнд гал зүү эмчилгээ хийж шинж тэмдэг болон зовуурь сайжирсан байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/137
Эшлэл
А.Хонгорболд, Б.Гэндэнсүрэн, Н.Нямсайхан, Г.Ундрах-Ерөөл, Д.Баярцэнгэл, Ч.Батнайрамдал нар. Варикоз буюу “Хөлийн хөх судас” бүдүүрэх эмгэгийн үеийн гал зүү эмчилгээний нөлөөг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):69-71.
