Loading...
Меньерийн өвчнийг (ICD-10) уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээгээр эмчилсэн: Эмнэлзүйн тохиолдол
Зохиогч
Б.Ундармаа
Г.Цэрэндулам
У.Оюун-Эрдэнэ
Ч.Оюунням
Д.Насанхишиг
Э.Халиун
Г.Цэгмэд
Ю.Оюунбилэг
В.Энхтуяа
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
72
End Page
74
ISSN
2959-6947
Хураангуй
Меньерийн өвчин нь сонсголын тэнцвэрийн алдагдлаас болж үүсдэг бөгөөд өвчтөнд толгой эргэх, дотор муухай оргих, бөөлжих, чих шуугих зэрэг шинж тэмдгээр илэрдэг өвчин юм. АНУын хүн амд Меньерийн өвчний тархалт 100.000 хүн амд эмэгтэйчүүд 84, эрэгтэйчүүд 56 байсан ба бүс нутгаар авч үзэхэд хүн ам багатай газруудад түгээмэл тохиолдож, өрхийн орлого нэмэгдэх тусам тус өвчний тархалт нэмэгдэж байгаа нь судалгаагаар батлагджээ. Зорилго: Меньерийн өвчний үед уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээний үр дүнг судлах. Үр дүн: Эмчлүүлэгч 43 настай эрэгтэй толгой эргэнэ, бөөлжинө, чих шуугина гэсэн зовуурьтай. 2023 оноос МАУТЭ-т хандаж, нийт 3 удаагийн уламжлалт эм, засал эмчилгээ хийгдэж, толгой эргэх давтамжийн зай холдож, бусад эмнэлзүйн шинж тэмдгүүд сайжирсан байна. Дүгнэлт: Меньерийн өвчнийг эмчлэхэд өвчний дахилт хоорондын зайг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлж, эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэхүйц буурсан нь Уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээ үр дүнтэй нь харагдаж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/138
Эшлэл
Б.Ундармаа, Г.Цэрэндулам, У.Оюун-Эрдэнэ, Ч.Оюунням, Д.Насанхишиг, Э.Халиун нар. Меньерийн өвчнийг (ICD-10) уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээгээр эмчилсэн: Эмнэлзүйн тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):72-74.
