Loading...
SARS-CoV-2 вирусийн эсрэг бүтээгдэж буй вакцинуудын ерөнхий тойм (Орчуулгын тойм өгүүлэл)
Зохиогч
Yetian Dong
Tong Dai
Yujun Wei
Long Zhang
Min Zheng1 and Fangfang Zhou
Т.Хонгорзул
Б.Өлзийсайхан
С.Цогтсайхан
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
2
Start Page
123
End Page
144
ISSN
2959-6947
Хураангуй
. Амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) нь маш өндөр эмгэг төрүүлэх чанартай бөгөөд албан ёсоор коронавируст өвчин-19 (COVID-19) гэж нэрлээд байгаа дэлхий нийтийн цар тахлын үүсгэгч шинэ вирус юм. SARS-CoV-2-ийн эсрэг үр дүнтэй, аюулгүй эм, вакцин бүтээхээр ихээхэн чармайлт гарган ажиллаж байна. Идэвхигүйжүүлсэн вакцин, нуклейн хүчлийн вакцин, векторийн вакцин зэрэг вакцинуудын эмнэлзүйн судалгаа хэдийн эхэлчихээд байгаа юм. Энд бид SARS-CoV-2 вакцины туршилтын болон эмнэл зүйн судалгааны явцад гарган авсан үр дүнг тоймлон өгүүлсэн ба вакцин бүтээхэд анхаарах шаардлагатай аюулгүй байдлын зарим асуудлыг онцлон авч үзлээ. Бид мөн амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус (SARS-CoV) ба Дундад дорнодын амьсгалын хамшинжийн коронавирус (MERS-CoV) зэрэг бусад халдварт вирусийн эсрэг вакцин бүтээхэд ашигласан хэд хэдэн стратегийг нэгтгэн дүгнэв. Энэ нь SARS-CoV-2-ийн эсрэг эмчилгээний үр дүнтэй чиглэл боловсруулахад дэмтэй юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/239
Эшлэл
Yetian Dong, Tong Dai, Yujun Wei, Long Zhang, Min Zheng1 and Fangfang Zhou, Т.Хонгорзул нар. SARS-CoV-2 вирусийн эсрэг бүтээгдэж буй вакцинуудын ерөнхий тойм (Орчуулгын тойм өгүүлэл). Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(2):123-144.
