Loading...
Хайрст үлдтэй хүмүүсийн лабораторийн зарим үзүүлэлтийг үнэлэх нь
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
4
Start Page
78
End Page
80
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хайрст үлд архаг, нь дахилтат явцтай, дархлаа хамааралт арьсны үрэвсэлт өвчин бөгөөд эмгэг жамд оролцох үрэвслийн цитокинууд нь зөвхөн арьсны эсийн хэт хуваагдлыг нөхцөлдүүлэхээс гадна бодисын солилцооны хам шинж, гиперурикеми зэрэг нь бусад эрхтэн тогтолцооны эмгэг үүсэх эрсдэлийг бий болгодог. Иймд манай улсад хайрст үлдтэй өвчтөнүүдийн дундах лабораторийн зарим үзүүлэлтийг судалсан судалгаа шинжилгээ хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хайрст үлдтэй хүмүүсийн лабораторийн зарим үзүүлэлтийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив түүвэр судалгааны аргаар АӨСҮТ-д хайрст үлд (L40) оношоор хэвтэн эмчлүүлсэн 678 өвчний түүхээс лабораторийн үзүүлэлтийг бүртгэн авч үнэлэв. Үр дүн: Нийт 678 өвчний түүхээс хүйсийн хувьд 397 (58.5%) нь эрэгтэй, 281 (41.4%) нь эмэгтэй байсан бол дундаж нас 42.6±15.6 жил, ICD-10 ангиллаар 359 (52.9%) нь L40.0 оноштой байв. Эмнэлзүйн хүндийн зэрэг эрэгтэйчүүдэд ач холбогдолтой өндөр тодорхойлогдов (p=0.006). Судалгаанд бүртгэн авсан нийт тохиолдлуудын холестерин 5.35±1.72, триглицерид 2.02±7.83, глюкоз 5.34±4.46, асат 32.27±36.23, алат 35.39±38.52, шээсний хүчил 320.39±106.67 байв. Хүйсийн хувьд АЛАТ, АСАТ (p<0.0005, p<0.0001) болон шээсний хүчил (p<0.0001) статистик ач холбогдолтой ялгаатай байв. Шээсний хүчил, БЖИ хооронд сул эерэг хамаарал тодорхойлогдов (r=0.16, p<0.05). Дүгнэлт: Хайрст үлд өвчний үед байнгын архаг дахилтат үрэвслийн улмаас бодисын солилцооны хам шинж, дислипидеми, гиперурикеми үүсэх эрсдэл өндөр. Тиймээс лабораторийн үзүүлэлтүүдийг тогтмол үнэлж, хянах нь хавсарсан эмгэгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх цаашлаад өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой энгийн боловч чухал үзүүлэлтүүд юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/20
Эшлэл
Б.Минжинсувд, Б.Ундрал, Ц.Даваажаргал, Г.Номиндарь, Т.Намуун. Хайрст үлдтэй хүмүүсийн лабораторийн зарим үзүүлэлтийг үнэлэх нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(4):78-80.
