Loading...
Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэдэг чиннадгүнсэлийн үйлдлийн механизмыг нетворк фармакологи, мэдээллийн сангаас тодруулан судалсан судалгааны үр дүн
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
45
End Page
50
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Архины бус элэг өөхлөх өвчин (АБЭӨӨ) дэлхийн дахинд өргөн тархсан эмгэгүүдийн нэг бөгөөд Өмнөд Америк, Ойрх Дорнод, Ази тивийн улс орнуудад одоогоор 24% тархалттай байна. АБЭӨӨ-ийг эмнэн засахгүй бол өвчин даамжирч 30-40% нь элэгний фиброз, 15% нь элэгний цирроз, 3% орчим нь элэгний хавдар болон элэгний дутагдалд хүргэдэг. Чиннадгүнсэл (ЧГ-27) нь элэгний эмгэг, ялангуяа элэгний архины бус өөхний өвчинд өргөн хэрэглэгддэг монгол эм боловч элэгний өөхлөлтөд эмийн нөлөө үзүүлэх туршилтын судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жорын биологийн идэвхт бодисыг тодорхойлж, туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд уламжлалт анагаах ухааны системийн фармакологийн мэдээллийн сан, Чиннадгүнсэл болон эмийн жорын эмийн түүхий эдийн материалыг ашигласан. Сүлжээний фармакологийн аргууд нь уламжлалт анагаах ухааны эмийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгах, фармакологийн шинжилгээг судлах, шинэ эм зохион бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид судалгаандаа туршилтын амьтдад элэгний өөхний өвчний загварыг бий болгож, Чиннадгүнсэлийн нөлөөг судалсан. Үр дүн: Архины бус элэг өөхлөх өвчин түлхүүр үгээр GeneCard (https:// www.genecards.org/), OMIM (https://www.omim.org/)-г ашиглан мэдээллийг хайж, татаж авах, эрэмбэлэх, нэгтгэн дүгнэж, Genecard болон бусад мэдээллийн сангаас нийт 1316 өвчний зорилтот авсан. Нимгэн давхаргын хроматографийн чанарын генийг шинжилгээгээр фенолын нэгдлүүд фенолын хүчил, флавоноид агуулагдаж байна. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй Чиннадгүнсэл жор нь флавноид, фенолт нэгдэл агуулж байна. Туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварт нөлөөлж буй үйлдлийн механизмыг нетворк фармакологи болон эх сурвалжаас тодруулан судлахад архины бус элэг өөхлөх өвчний анагаах эмт бодис уургийн хамаарлыг судлан тогтоов.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1055
Эшлэл
Вэнжун, Л.Саямаа, Э.Баярмаа, Б.Цэрэнцоо. Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэдэг чиннадгүнсэлийн үйлдлийн механизмыг нетворк фармакологи, мэдээллийн сангаас тодруулан судалсан судалгааны үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):45-50.
