Loading...
Шугаман иммуноглобулин А цэврүүт дерматозын эмчилгээнд колхицин хэрэглэсэн нь
Зохиогч
Б.Дөлгөөнхараа
Б.Батдэлгэр
Т.Бадамгарав
М.Ганчимэг
Г.Түвшинзаяа
М.Энхчимэг
Б.Хандсүрэн
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
4
Start Page
161
End Page
164
ISSN
2959-6947
Хураангуй
Удиртгал: Шугаман иммуноглобулин А цэврүүт дерматоз (ШИАЦД) нь арьсны өнгөн хөрсний доор байрлах иммуноглобулин А-ийн шугаман хуримтлалаар тодорхойлогддог аутоиммун шалтгаант, цэврүүт, ховор тохиолддог өвчин юм. Энэхүү эмгэгийн хүүхэд тохиолдох хэлбэрийг оношлох, эмчлэх, ялган оношлох, эмчилгээний үр нөлөөг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Эмчилгээний үндсэн сонголт нь дапсон боловч зарим тохиолдолд уг эмийг хэрэглэх боломжгүй, олдохгүй байх, эсвэл эмийн гаж нөлөө илрэх шалтгаанаар өөр эмчилгээний хувилбар шаардлагатай болдог. охиолдлын танилцуулга: Биеэр цэврүүтэй тууралт гарч загатнана, шүүс гарна, хорсож өвдөнө гэсэн зовуурьтай ШИАЦД оношлогдсон 9 настай эмэгтэй хүүхдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний явц болон үр дүнг танилцуулж байна. ШИАЦД-ын үед колхицин болон системийн кортикостеройд хавсарч хэрэглэсний дараа эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэхүйц сайжирсан нь уг эмчилгээ алтернатив сонголт байж болохыг харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/39
Эшлэл
Б.Дөлгөөнхараа, Б.Батдэлгэр, Т.Бадамгарав, М.Ганчимэг, Г.Түвшинзаяа, М.Энхчимэг нар. Шугаман иммуноглобулин А цэврүүт дерматозын эмчилгээнд колхицин хэрэглэсэн нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(4):161-164.
